time.mn

Illustration of a bird flying.
  • МСҮТ-д сураагүй 18 хүнд тэтгэлэг олгожээ

    МСҮТ-д сураагүй 18 хүнд тэтгэлэг олгожээ

    Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболат, Е.А, Е.К нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгожээ. Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тус…

    September 9, 2024
  • Иргэдийг хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй

    Иргэдийг хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 9 дүгээр сарын 2-8-нд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн, одоо 44 гомдол, мэдээллийг шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 947 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд…

    September 9, 2024
  • Ж.Дэлгэржаргал: Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд судалгаанд үндэслэж, эх үүсвэрүүдийн уялдаа холбоог хангах нь чухал

    Ж.Дэлгэржаргал: Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд судалгаанд үндэслэж, эх үүсвэрүүдийн уялдаа холбоог хангах нь чухал

    Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалтай ярилцлаа. ——————————————————————————————————- -Бүс нутгийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг бий болгох бодлогыг УИХ, Засгийн газар гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлд 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилж, эрэмбэлсэн бэ? -Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага маш их байдаг. Учир нь хүн ам өсөхийн хэрээр эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Энэхүү өссөн нэмэгдэж…

    September 9, 2024
  • Авлигаас болоод, Африкийн залуус цагаачлахыг хүсэж байна

    Авлигаас болоод, Африкийн залуус цагаачлахыг хүсэж байна

    Йоханнесбургт төвтэй “Ичиковицын гэр бүлийн сан” Африкийн 16 орны залуучуудын дунд 2024 онд судалгаа хийжээ. Уг судалгаанд 18-24 насны, нийт 5604 залууг хамруулсан байна. Тэдний 60 орчим хувь нь хяналтгүй авлигын улмаас эх орноо орхин явахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Ярилцлагад үндэслэдэг эл судалгааг Африкийн залуучуудын дунд хоёр жил тутамд хийдэг ажээ. Энэ удаагийнх гурав дахь нь юм. “Ичиковицын…

    September 9, 2024
  • Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртлээ

    Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртлээ

    Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадыг Египет улс 9 дүгээр сарын 1-8-нд зохион байгуулав. Энэ олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг 4 сурагч оролцдог. Монгол Улсаа төлөөлж Нийслэлийн “Nest education” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Хурцбилгүүний Онолт Нийслэлийн “Эрхэт-Эрдэм” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чинбатын Ирмүүн Завхан аймгийн Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн  12 дугаар…

    September 9, 2024
  • Дэлхийн нүүдэлчдийн V наадмаас мөнгө, хүрэл медаль хүртээд байна

    Дэлхийн нүүдэлчдийн V наадмаас мөнгө, хүрэл медаль хүртээд байна

    Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам 9 дүгээр сарын 9-14-нд болж, 85 орны 2500 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас 66 тамирчин спортын 16 (тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, уламжлалт сурын харваа, ашыртмалы аба гюреши бөх, морьт сурын харваа, кураш бөх, казах, кураш бөх, алыш…

    September 9, 2024
  • Дээврийн хонгилоос олдож, дуудлага худалдаагаар 1.4 сая доллар хүрсэн зураг хэнийх вэ?

    Дээврийн хонгилоос олдож, дуудлага худалдаагаар 1.4 сая доллар хүрсэн зураг хэнийх вэ?

    АНУ-ын Мэн мужийн Камден хотын нэгэн хувийн эдлэн газраас дуудлага худалдаачин Кажа Вейллюкд дуудлага ирсэн байна. Энэ эдлэн газар дахь байшингийн дээврийн хонгилоос XVII зууны үеийн малгай өмссөн, залуу эмэгтэйн зураг олджээ. “Thomaston Place” дуудлага худалдааны галерейг үүсгэн байгуулагч Вэйллюк хэвлэлийнхэнд “Айлын дуудлагаар явахдаа ихэвчлэн юу олохоо мэдэхгүй очдог. Энэ айлын байшин гайхамшгаар дүүрэн байсан…

    September 9, 2024
  • “Супер Яги” хар салхи 21 хүний аминд хүрч, 48 хүнийг хүнд гэмтээжээ

    “Супер Яги” хар салхи 21 хүний аминд хүрч, 48 хүнийг хүнд гэмтээжээ

    Вьетнам улсын хойд хэсгийг энэ сарын 8-нд “Супер Яги” нэртэй хар салхи дайран өнгөрлөө. Энэ үеэр аадар орж, хөрс гулган, 21 хүний аминд хүрч, 48 хүнийг хүнд гэмтээжээ. Уг гамшгийн улмаас олон хүн сураггүй болоод байна. Ханой хотод цахилгаан тасарч, олон барилга, байгууламж нуран, зам тээврийн дэд бүтцэд томоохон хохирол учруулжээ. Онцгой байдлын ажилтнууд гамшгийн дараа…

    September 9, 2024
  • Б.Бадрал гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Б.Бадрал гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Польш улсад зохион байгуулагдсан сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Б.Бадрал түрүүллээ. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Б.Бадрал энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 115 кг-ийн жинд барилдав. Тэр Монгол Улсаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн анхны тамирчин болж байна. Ц.Ананд

    September 9, 2024
  • “Капитал” 67.3 тэрбум, “Чингис хаан” 95.6 тэрбум төгрөг төлөөгүй байна

    “Капитал” 67.3 тэрбум, “Чингис хаан” 95.6 тэрбум төгрөг төлөөгүй байна

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг энэ сарын 6-нд хуралдуулж, “Капитал” банкны эрх хүлээн авагч болон “Чингис хаан” банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсжээ. Үүний дараа Улсын ерөнхий прокурорын газарт Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурор томилон, шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлт…

    September 9, 2024
←Previous Page
1 … 1,810 1,811 1,812 1,813 1,814 … 2,479
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress