-
Зугаалж явсан 1 дүгээр ангийн сурагчдын 2 нь амиа алджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид зугаалганд явж байгаад осолд орж, хоёр нь амиа алджээ. 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд сууж явсан аж. Тэдний суусан машины араас ачааны машин мөргөжээ. Уг ачааны машины дугуй явж байхдаа хагарч, жолооч машинаа тэр даруй зогсоож чадалгүй, урдах машинаа мөргөсөн…
-
Энэтхэгт хэт халалт үүсч агаарын температур 52.3 хэмд хүрчээ

Энэтхэгийн хойд болон төв хэсэгт хэт халалт үүсч, нийслэл Дели хотод 52.3С (126.1F) хэмд хүрчээ. Энэ нь одоогоор Энэтхэгт бүртгэгдсэн халууны хамгийн дээд хэмжээ нь болж байгаа бөгөөд тус улсын 37 гаруй хотод энэ долоо хоногт 45 хэмээс дээш температур бүртгэгдсэн байна. Хэт халалттай холбоотой өвчлөлийн талаар удирдлагууд сэрэмжлүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар гурван хүн нас баржээ. Хотын…
-
Хуульчид ижил хэргийг өөр өөрөөр шийдвэрлэх явдал гарч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2022, 2023 оны байдлаар судалжээ. Энэ хугацаанд нийслэлд хууль бусаар ан агнах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 хэрэг гарч, байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Эдгээр хэрэгт нийт 101 хүн яллагдагчаар татагдсаны…
-
Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулъя

Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Охидын дунд Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин гэдэг нэр хамгийн түгээмэл байдаг юм байна. Хөвгүүдийн дунд Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Дөлгөөн гэдэг нэртэй хүүхэд хамгийн олон байдаг ажээ. Аль аймагт ямар нэртэй хүүхэд олон байдгийг зургаас үзээрэй.
-
Гэрч нарын мэдүүлэг, нэгжлэгт үндэслэн, Ц.Гарамжавыг баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Мон полимет” компанийн эзэн Ц.Гарамжавыг 5 дугаар сарын 28-ны шөнийн 22:45 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан юм. Энэ ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг…
-
С.Баярбилэг: Паркт нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийж байна

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, зарим ташаа мэдээллийг зарууллаа. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: -Өчигдөр буюу 5 дугаар сарын 29-ний 15:50 цаг орчимд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд галзуу хулгана тоглоом дээр тоглож байсан залуу бууж ирээд, нас барлаа” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас…
-
1000 орчим албан хаагч Богд уулыг цэвэрлэв

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хамтран, “Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт цэвэрлэгээ зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 1000 орчим албан хаагчид оролцож, Богдхан уулын хог хаягдлыг цэвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан, Төрийн цэргийн болон хууль сахиулах…
-
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг болж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, цагдаа, дотоодын цэргийн байгууллага Сүхбаатарын талбайд өнөөдөр “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэ үеэр хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулан, нохойтой үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэн сонирхуулж байна. Мөн сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн зохион байгуулж байгаа аж. Хүүхдээ дагуулж ирсэн томчууд энэ үеэр жолоодох эрхийн…
-
Мансууруулах бодисын эсрэг олон улсын хурал Монголд болж байна

Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал Улаанбаатар хотод болж байна. Энэ хурлыг Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ-наас 5 дугаар сарын 29-31-нд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Коломбын…
-
ОХУ Узбекистан улстай хамтран Төв Азийн анхны атомын цахилгаан станцыг байгуулахаар төлөвлөжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Узбекистан улсад айлчилж, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтай уулзалт хийжээ. Тус уулзалтаар Узбекистанд атомын цахилгаан станцыг байгуулах гэрээнд талууд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү станц нь Төв Азийн анхны атомын цахилгаан станц болох юм. Узбекистан улс нь ураны асар их нөөцтэй бөгөөд ОХУ энэхүү давуу талыг ашиглан, Узбекистаны зах зээл дээр үр дүнтэй ажиллахаа…
