time.mn

Illustration of a bird flying.
  • “The MongolZ” Испанийн “KOI” багийг яллаа

    “The MongolZ” Испанийн “KOI” багийг яллаа

    Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “ESL Pro League Season 20” тэмцээн Мальта улсад болж байна. Нийт 32 баг 750 мянган ам.долларын төлөө өрсөлдөж буй тухайн тэмцээнд манай улсаас “ATOX Esports” болон “The MongolZ” оролцож байгаа юм. Тэмцээний С хэсэгт хуваарилагдсан “ATOX Esports” эхний тоглолтоо энэ сарын 11-нд “Team Vitality” багийн эсрэг хийнэ. “The MongolZ”…

    September 6, 2024
  • Өнөөдөр Л.Туруунаа барилдана

    Өнөөдөр Л.Туруунаа барилдана

    Өнөөдөр манай улсаас Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, Гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа эхний даваанд Шведийн бөх, Европын аварга Дернхейм Гүдрич Николинатай барилдана.  Л.Туруунаа 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. Б.Мөнхзул  

    September 6, 2024
  • Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

    Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байна. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төв банкны бодлого, зорилт, валютын нөөц,…

    September 6, 2024
  • Хахууль авч, харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлжээ

    Хахууль авч, харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлжээ

    Иргэн Б.Н 2022 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгтээ элсүүлж, ээжээс нь 500 мянган төгрөгийн хахууль авчээ. Уг хүүхдийн ээж О.Х хахууль өгсөн, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н хахууль авсан хэрэгт холбогдон,  цагдаа, шүүхэд дуудагдсан байна.  Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх үзэж,  цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-г 10 сая…

    September 6, 2024
  • 24 хүмүүжигч сургуульд суралцах хүсэлт гаргажээ

    24 хүмүүжигч сургуульд суралцах хүсэлт гаргажээ

    Хорих ангиудад ял эдэлж буй 24 хүмүүжигч их, дээд, ерөнхий боловсролын сургуульд суралцах хүсэлт гаргажээ. Тэдний 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй. Боловсролын ерөнхий газар, Насан туршийн боловсролын хэлтэс, Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төв хүмүүжигч нарт зориулан, 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийг 9 сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Суралцагч-хүмүүжигч нарт Боловсролын ерөнхий газар таблет,…

    September 6, 2024
  • Зорилгоо биелүүлээд гэртээ ирэх шиг жаргал хаана байх вэ

    Зорилгоо биелүүлээд гэртээ ирэх шиг жаргал хаана байх вэ

    “Парис 2024” Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд түрүүлж, паралимпын аварга болсон У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Г.Болор-Эрдэнэ нар өнөөдөр 05:30 цагт эх орондоо ирлээ. Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасан, Н.Энхбаатар нарын удирдлага дор паралимпын дэвжээнд өрсөлдсөн манай тамирчдын гаргасан амжилтаар Монгол Улсын баг “Парис 2024” паралимпын…

    September 6, 2024
  • 50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

    50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

    Нийслэлийн Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуулах станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд зарласан. Уг тендерт “Энвижн-Энержи” ХХК шалгарч, өнөөдөр нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуултай  ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус компани 11 дүгээр сарын 30-нд батарей станцыг төвийн эрчим хүчний системд холбон, Улаанбаатар хотод хүлээлгэж өгнө. Уг батарей станц нийслэлийн хэрэглэгчдийн…

    September 6, 2024
  • Криштиано Роналдо 900 дахь гоолоо орууллаа

    Криштиано Роналдо 900 дахь гоолоо орууллаа

    Криштиано Роналдо өнгөрсөн шөнө Нуно Мендесийн дамжуулсан бөмбөгийг 6 метрийн холоос өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, Үндэстнүүдийн лигийн эхний тоглолтод хүчирхэг Хорватыг 2:1 харьцаагаар хожлоо. Энэ нь түүний 900 дахь гоол. Харин Португалын шигшээ багт ирснээс хойших 131 дэх гоол юм. Гоолын тоогоороо Роналдо одоогоор Дэлхийд тэргүүлж байна. Түүний дараа 838 гоолтой Месси хоёрдугаарт бичигдэж байна. Роналдо…

    September 6, 2024
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 25 албан тушаалтныг шалгаж байна

    Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 25 албан тушаалтныг шалгаж байна

    АТГ энэ оны эхний хагас жилд орлого, хөрөнгөө хууль ёсны дагуу олсноо нотолж чадаагүй 25 албан тушаалтныг Эрүүгийн хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байна. Үүнд “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний…

    September 6, 2024
  • Монголын оюутны шигшээ баг өнөөдөр Тайванийн багтай тоглоно

    Монголын оюутны шигшээ баг өнөөдөр Тайванийн багтай тоглоно

    FISU-AUB Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн VII тэмцээн үргэлжилж байна. Манай улсын эрэгтэй сагсанбөмбөгчид FISU-AUB Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд “Сити” их сургуулийн нэрээр оролцож байгаа юм. 12 хүний бүрэлдэхүүнтэй тус шигшээ багийг 3 дасгалжуулагч бэлтгэж байна.  Манай баг тэмцээний сүүлчийн тоглолтоо Хонконгийн оюутны багтай хийсэн. Тоглолтод манай улсын баг 4 үеийн турш илүүрхэж, 78:56-aар…

    September 6, 2024
←Previous Page
1 … 1,813 1,814 1,815 1,816 1,817 … 2,480
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress