time.mn

Illustration of a bird flying.
  • Эрдэнэтийн хүүхдийн баярын хөтөлбөр

    Эрдэнэтийн хүүхдийн баярын хөтөлбөр

    Орхон аймаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ. 6 дугаар сарын 1-нд  Амарын талбай, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”, “Эрдэнэт спорт амралтын хүрээлэн” гэсэн гурван байрлалд хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон соёл, урлаг спортын  арга хэмжээнүүд болно. Өнөө жилийн баярт зориулж тусгайлан бэлдсэн урлаг, соёлын арга хэмжээ байхгүй. Сургуулийн сурагчид 2023-2024 оны хичээлийн…

    May 28, 2024
  • Бидний сайн мэдэх “Шрек” нь Морис Тиллет хэмээх бодит хүнээс сэдэвлэжээ

    Бидний сайн мэдэх “Шрек” нь Морис Тиллет хэмээх бодит хүнээс сэдэвлэжээ

    Бидний сайн мэдэх “Шрек” нь Морис Тиллет хэмээх бодит хүнээс сэдэвлэжээ. Тэрээр Францын мэргэжлийн бөх бөгөөд “Францын сахиусан тэнгэр” гэдэг нэрээрээ илүү алдартай байв. Бага насандаа шаргал үстэй, сахиусан тэнгэр шиг царайтай байсан тул бага насны найзууд нь “Францын сахиусан тэнгэр” гэж дууддаг байсан ч Тиллет 17 настайдаа акромегали өвчтэй гэж оношлогджээ. Энэ дааврын эмгэг нь ясны…

    May 28, 2024
  • Газар тариаланг гаргуунд нь гаргав уу?

    Газар тариаланг гаргуунд нь гаргав уу?

    Монгол ардын нам “Атрын III аян”-ыг улс даяар зарлан сүйд болоод сонгуульд ялдаг байсан. 2008 оны сонгуулийн өмнөхөн “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн нээлт” гэж бүх тариаланчдыг цуглуулан төрийн ордонд чуулган хийж, намын дарга Ерөнхий сайд С.Баяр “Монголын газар тариаланд түүхэн шинэ амжилт боллоо” хэмээн тунхаглаж байсан. Ингэж газар тариаланд хайр зарлаж байсан эрх баригч…

    May 28, 2024
  • Хүний асаргаанд бойжсон баавгайн бамбаруушуудыг өнөөдөр тайгад тавилаа

    Хүний асаргаанд бойжсон баавгайн бамбаруушуудыг өнөөдөр тайгад тавилаа

    Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбаруушт малчин айл сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо больжээ. Тиймээс иргэд Зэд Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн байна. Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушт Дондог, Дулам хэмээх нэр өгч, биеэ дааж амьдрах чадвартай болохоор байгальд нь тавихаар 2024 оны гуравдугаар сараас хойш асран…

    May 28, 2024
  • Алтны үнэ ирэх арванхоёр сарын хугацаанд унц нь 3000 доллар хүрэх төлөвтэй байна

    Алтны үнэ ирэх арванхоёр сарын хугацаанд унц нь 3000 доллар хүрэх төлөвтэй байна

    Дээд түвшнээ шинэчлэн тогтоож буй алтны үнийн өсөлт үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр алтны үнэ дахин дээд түвшинд хүрсний дараа олон улсын санхүүгийн менежерүүд үнийн өсөлтийн таамгаа сүүлийн дөрвөн  жил гаруй хугацааны дээд түвшинд хүргэж, нэмэгдүүлээд байгаа юм.  “Citigroup”-ийн түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Макс Лэйтон “Энэ онд Холбооны Нөөцийн банкнаас таван удаа…

    May 28, 2024
  • Төмөр замын цагдаагийн газар утсаар үнэгүй яриулж байна

    Төмөр замын цагдаагийн газар утсаар үнэгүй яриулж байна

    Төмөр замын цагдаагийн газар төв байрандаа суурин утсыг суурилуулж, иргэдийг үнэ төлбөргүй яриулж байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус байгууллага ийм үйлчилгээ нэвтрүүлжээ. Гар утасгүй, утсаа мартсан, цэнэг нь дууссан, нэгжгүй болсон гээд ямар нэг шалтгаанаар утсаар ярих шаардлага болсон иргэд Төмөр замын цагдаагийн газрын төв байранд орж, хаалганы хажуугийн хананд суурилуулсан суурин утсаар үнэгүй ярих…

    May 28, 2024
  • “Алтай” хотхоны замд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа

    “Алтай” хотхоны замд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу “Алтай” хотхон орчимд цас, борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг. Энэ зам дээр тогтсон усыг соруулдаг байв. Тэгвэл Геодез, усны барилга, байгууламжийн газар тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарлаа. 

    May 28, 2024
  • “Бэлтэс мөрөн”-гийн шүүх хурал хойшиллоо

    “Бэлтэс мөрөн”-гийн шүүх хурал хойшиллоо

    Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум төгрөг залилан авч хохироосон “Бэлтэс мөрөн” компанийн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 5 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд эхэлсэн ч шүүгчийн шүүх хурал давхацсан гэдэг шалтгаанаар завсарласан юм. Харин өнөөдөр Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нар өмгөөлөгчөөсөө татгалзан, өөр…

    May 28, 2024
  • 31 улсад байгаа 2459 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлээд байна

    31 улсад байгаа 2459 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлээд байна

    Гадаадын нийт 31 улсад ажиллаж амьдарч буй манай улсын 2459 иргэн УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлээд байна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд энэ сарын 6-наас ирэх 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын…

    May 28, 2024
  • Сүүлийн 10 жилийн жагсаал, цуглаан дээр анализ хийсэн судалгаа гарчээ

    Сүүлийн 10 жилийн жагсаал, цуглаан дээр анализ хийсэн судалгаа гарчээ

    Удахгүй сонгууль болж, монголчууд сонгох, сонгогдох эрхээ эдлэх томоохон үйл явц болох гэж байна. Мөн иргэдийн итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх үндсэн арга нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө гэгддэг. Сонгуулийн дараа болсон зарим жагсаал цуглаанууд манай түүхэнд тэмдэглэгдэх харамсалтай хар үйл явдал болон бичигдсэн нь…

    May 28, 2024
←Previous Page
1 … 1,817 1,818 1,819 1,820 1,821 … 2,245
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress