-
“Тайшир шохой” үйлдвэр наадамдаа түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнав

“Макс групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэнгазар” ХХК Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэрээ Говь-Алтай аймагт өчигдөр албан ёсоор нээлээ. Уг үйлдвэрийн нээлтэд зориулан тус компани бэсрэг наадам зохион байгуулав. Уг наадамд 64 бөх зодоглож, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Макс групп”-ийн бөх, улсын начин…
-
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Азийн эмэгтэй парламентчдын бүлэг нь 2011 оноос хойш жил бүр чуулж, бүс нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих, чадавхыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн билээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан…
-
Эрчим хүчний реформыг хэрхэн үргэлжлүүлэх талаар нээлттэй хэлэлцлээ

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй реформын хүрээнд өнгөрсөн хугацаанд юу хийгдсэн, цааш хэрхэн үргэлжлэх тухай асуудлаар өнөөдөр Улсын Их Хурал дахь уг реформыг дэмжих бүлгээс нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн удирдан явуулав. Тэрбээр эрчим хүчний салбарын шинэчлэлтийг анхнаас нь манлайлж, Улсын Их Хурлын 103 гишүүний бүрэлдэхүүнтэй дэмжих бүлгийг байгуулан ажиллаж…
-
Олон улсын уул уурхайн үзэсгэлэн рүү автобус үнэгүй үйлчилнэ

“MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээний оролцогчдод зориулан, автобусаар үнэгүй үйлчилж байна. Тус арга хэмжээнд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчид, хайгуулчид, геологийнхон, техник технологийн шилдгүүд цугладаг томоохон арга хэмжээ юм. БНХАУ, Канад, Их Британи зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын…
-
Байранд гал гарч, 59 настай эрэгтэй угаартжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт өчигдөр орой айл шатав. Уг галын дуудлага 9-р сарын 10-ны 22:06 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, байрны гал тогоо болон тагт бүрэн шатаж байсан аж. Уг галд 59 настай эрэгтэй угаартсан байна. Түүнийг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 8 том хүн, 4 хүүхдийг гаргажээ.
-
Зүтгүүр осолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд өнөө өглөө зам тээврийн осол гарлаа. ND4240 маркийн зүтгүүр осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ машины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Түүнийг хүмүүс гаргаж авч чадаагүй тул 06:36 цагт аврагчдад ханджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид уг хүнийг эсэн мэнд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөв.
-
“Халзанбүрэгтэй”-н сонсголд Ховдын Мянгадаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзанбүрэгтэй” ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй Монгол Улсын Их Хурлаас “Халзанбүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 9 дүгээр сарын 23-нд зохион байгуулахаар товлолоо. Энэ ордын талаарх сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож, 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа…
-
Толгойт дэд төвийг Гар урлалын нэгдсэн төв болгоно

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан Толгойт дэд төвийг Гар урлалын нэгдсэн төв болгон хөгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ ажлын хүрээнд өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, бойжуулах зорилгоор гар урлалын чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гар урлаачдыг…


