-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усан сангаас ус шүүрч, айлуудыг усанд автуулжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэгт орших, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч, ойролцоох айлуудын хашаа руу орсон байна. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан аж. Холбогдох байгууллагуудад энэ дуудлага 5 дугаар сарын 23-ны 20:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын…
-
Бугантад гал түймэр унтраах сайн дурын анхны бүлэг байгууллаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 22-нд гал түймэр унтраах 20 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын бүлэг байгууллаа. Тосгоны залуусаар уг бүлгийг байгуулж, ой, хээрийн түймэр, ахуйн гал унтраах тактикийн сургалтад хамруулан, иж бүрэн хамгаалах хэрэгслээр хангав. Мөн тус бүлэгт гал унтраах бага оврын авто машин хүлээлгэн өгсөн байна. Тус бүлэг Монгол Улсад байгуулагдсан, онцгой байдлын сайн дурын анхны…
-
Монголын сонгуулийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага ажиглана

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа. Их хурлын ээлжит сонгуулийг тус байгууллагын 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн хороо ажиглахаар…
-
Маргааш амрах зах, худалдааны төвүүд

Маргааш болох “Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Зам хаах бүсэд байрлалтай Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 20 гаруй худалдааны төв, захууд бямба гарагт амарна.
-
ОХУ газрын тосны нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалтдаа өөрчлөлт оруулна

OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн Газрын тосны сайд нар зургаадугаар сарын 1-нд хуралдаж, олборлолтын цаашдын бодлогоо хэлэлцэх юм. Харин ОХУ газрын тосны нийлүүлэлтэд тогтоосон дээд хязгаартаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ ОХУ-ын түүхий газрын тосны экспорт тавдугаар сарын 19-нөөр дуусгавар болсон долоо хоногт өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тус улсын Балтийн болон Арктикийн боомтуудын нийлүүлэлт өссөн ч…
-
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн хөтөлбөр

“Улаанбаатар марафон”-ыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өдөрлөг хэлбэрээр бүтэн өдрийн үйл ажиллагаа болж өргөжсөн билээ. Энэ жилийн өдөрлөг тавдугаар сарын 25-ны бямба гарагт буюу маргааш болох гэж байна. Маргааш 06:00-18:00 цагт гүйлтийн дагуух автозамын хөдөлгөөнийг хаана. Албан ёсны нээлт 09:30 цагт эхлэх юм. Өглөөний 10:00 цагт 5, 10, 21,…
-
Хүүхдүүддээ хүүхдийн зургийн үзэсгэлэн үзүүлээрэй

“Эгшин-Артгэр” урлан Чингис хаан үндэсний музейн 6 дугаар давхарт маргаашнаас эхлэн, “Ирээдүйгээс ирсэн зураач” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гаргана. Тус урлангийн зураач хүүхдүүд өнөө жил зүүд, мөрөөдөл, ид шид, үлгэр домог гэсэн сэдвээр зургаа зуржээ. Хүүхдүүд нүдээрээ үзээгүй, зөвхөн хүний бодол оюунд бий болдог хийсвэр ертөнцийг хэрхэн төсөөлснийг энэ үзэсгэлэнгээс үзээрэй. Үзэсгэлэнгийн нээлт 5 дугаар сарын 25-ны 13:00…



