-
“Малчин кемп” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Архангай аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбоо хамтран, “Малчин кемп” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт эхний ээлжид 60 малчин айл хамруулна. Эдгээр айлыг аймгийн төвөөс 50-150 км зайд 30 байршилд буулгах юм байна. Тэдэнд жуулчны баазаас 50 км-ээс дээш, засмал замаас 2 км-ээс хол зайтай зусах шаардлага тавьжээ. Ингээд тэдний танилцуулга, мэдээллийг www.visit-ara.com вэб саитад англи хэлээр тавина. Гадаадын жуулчид…
-
Аялал жуулчлалын хөгжлөөр Монгол 85-рт оров

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллага Дэлхийн 119 улсын аялал жуулчлалын хөгжлийг үнэлсэн “Travel & Tourism Development Index 2024” тайлангаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус байгууллага аялал жуулчлалын салбарын орчин нөхцөл, бодлого, дэд бүтэц ба үйлчилгээ, нөөц, тогтвортой байдал гэсэн 5 үзүүлэлтээр улс бүрт 1-7 оноо өгч, дүгнэжээ. Эдгээр үзүүлэлтээр Монгол Улс 3.57 оноо авч, жагсаалтын 85…
-
“Улаанбаатар трэйвэл экспо 2024”-т зочлоорой

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар” холбоо хамтран, 5 дугаар сарын 24-26-нд “Мишээл экспо” төвд “Улаанбаатар трэйвэл экспо 2024” аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулна. 10 дахь удаагийн энэ үзэсгэлэнд ирснээр аялагчид дотоод, гадаадын аяллаа мэргэжлийн байгууллагаар дамжуулан төлөвлөх, аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, захиалгаа хямдралтай үнээр өгөх боломтой. Мөн аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй…
-
Х.Нямбаатар нийслэлийнхэнд “Учиртай гурван толгой” үзүүлнэ

Нийслэлийн засаг дарга “Учиртай гурван толгой” дуурь Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар нийслэлийнхэнд “Учиртай гурван толгой” дуурь үзүүлэхийг хүсжээ. Түүний санаачилгаар 7 дугаар сарын 10-ны 21:00 цагаас Сүхбаатарын талбайд “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. Уг дуурийн…
-
ШХАБ-д элсэх дараагийн улс бол Монгол

ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Мягмар, Лхагва гаригт Казахстаны нийслэл Астана хотноо болсон. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн уулзалтын дараа “ШХАБ-д элсэх дараагийн улс нь Монгол байх нь ойлгомжтой. Монгол Улсын газар зүйн байршлыг харвал ШХАБ-д элсэхэд бүрэн нийцнэ. Орос, Хятад болон ШХАБ-ын бусад бүх гишүүд…
-
Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлээ төлж хар жагсаалтаас гарах боломжит хугацаа дуусахад 8 хоног үлдлээ

Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны А-74 дүгээр тушаалаар мөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохироог хийсэн. Мөн уг тушаалд тусгагдсаны дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн…
-
УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо,…
-
Олон улсын бөөгийн “Тэнгэр” наадам болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” ТББ хамтран 5 дугаар сарын 25-26-нд Хүйдолоонхудагт “Тэнгэр” олон улсын бөөгийн наадам зохион байгуулна. Хоёр дахь жилдээ болох энэ наадмаар тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, нүүдэлчдийн тэнгэр үзлийн талаар таниулах, бөө мөргөлийн ёс заншил, зан үйлийг олон улсад сурталчлах юм байна. Өнөө жилийн эл наадамд БНСУ,…


