-
В.Путиний айлчлалын дараа юу болох вэ

С.Энхжин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш Монгол Улсад айлчлах гэж байна. Уг айлчлалыг Дэлхий даяар анхааралтай ажиглаж буй. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, түүнийг ирэхэд нь баривчлан Гаагийн шүүхэд тушаах уу, эсвэл төвийг сахиж, мөнхийн хөршийн байр сууриар хандах уу. Бүр эсрэгээр В.Путинд найр тавьж, хойд хөршийн Монголд тавихыг хүсдэг…
-
“Машин ухраад, манай хүүхдийг мөргөчихлөө”

“Хашааны үүдэнд машин ухраад, манай хүүхдийг мөргөчихлөө” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 13:00 цагийн үед иржээ. Үүний дагуу Баяхонгор аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, 36 настай, эрэгтэй “Г” нь “Toyota Mark X” маркийн автомашиныг жолоодож, ухрахдаа 2 настай, эрэгтэй “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч, хүүхэд, мал,…
-
150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Зоорьтой, хоёр давхар уг цэцэрлэг заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөтэй юм байна. Улсын төсвийн хөрөнгөөр тус цэцэрлэгийг “Инерци”, “Барилга менежмент” ХХК-ийн түншлэл барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн…
-
Жүдо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Жүдо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, тамирчин Х.Болдбаатар “Олимпын аварга“ төрүүлэх ажлаа хангалтгүй хийсэн гэж үзэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрээр өнөөдөр Спортын төв ордонд болсон, Жүдо бөхийн холбооны тайлангийн хурлын үеэр энэ шийдвэрээ танилцууллаа. “Токио 2020” олимпын наадмаас “Парис 2024” зуны олимп хүртэл Үндэсний шигшээ багийг ахлан ажилласан тэрээр олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан…
-
СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө.…
-
Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж…




