-
Зээлээ 10 жил төлөөгүй 502 оюутан байна

Боловсролын зээлийн санд Үндэсний аудитын газар шалгалт хийгээд, 120 орчим тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Үүний 48 тэрбум (Үндсэн зээл, хүү нийлээд) төгрөгийг гадаадад сурах оюутнууд авсан байна. Тэдний дунд зээлээ төлөлгүй 10-аас дээш жил болж буй 502 хүн байна. Боловсролын зээлийн сан зээл авсан оюутнуудаар зээлийг нь эргүүлэн төлүүлэхээр хөөцөлдөөд, 147 оюутантай ямар ч байдлаар…
-
1000 га ойн хөнөөлт шавжийг устгалаа

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Арбулаг, Баян-Эрхэт гэх газрын ойн сангийн 1000 га талбайн хөнөөлт шавжийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газрын захиалгаар “Мөнхжаргалант-Ой” ХХК бактерийн бэлдмэлээр устгалаа. Тус компанийн ажилтнууд үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортонтой тэмцжээ. Энэ ажлыг Дэлгэрмөрөн, Түнэл сум дахь Сум дундын ойн ангиуд хянажээ. Эндхийн ойд Сибирийн хүр эрвээхэй…
-
Волейболын тамирчин Пилар Мари Виктория Лопез гэртээ нас барсан байдалтай олджээ

28 настай Пуэрто Рико улсын шигшээ багийн довтлон тоглогч Пилар Мари Виктория Лопез гэртээ нас барсан байдалтай олджээ. Түүнийг өчигдөр өглөө клубын бэлтгэлдээ ирээгүй учраас клубийн удирдлагууд гэрт нь очсон бөгөөд тэд Лопезыг гэртээ нас барсан байдалтай байхад нь олжээ. Одоогоор тамирчны үхлийн шалтгааныг тогтоогоогүй, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Тэрээр Пуэрто…
-
Д.Сумъяабазар “Авлига” хорооллын газар эзэмших эрхийг сэргээж, зориулалтыг нь орон сууц гэж өөрчилжээ

“Авлига” хороолол гэж олон нийтийн нэрлэсэн “Аква гарден” хорооллын талаар 2 жилийн турш цуглуулсан мэдээллээ УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -Би сүүлийн хоёр жилийн хугацаанд шударга ёсны төлөө, Улаанбаатар хотын ард иргэдийн ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хотын утаа, түгжрэлийн үндсэн шалтгаан болсон газрын наймаа, барилгын техникийн нөхцөлүүдтэй холбоотой хууль бус…
-
“ААШ Тийболын тэмцээн”-д БЗД-ийн шигшээ баг дэд байрт шалгарлаа

Наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Япон Улсын Токушима мужийн Анан хотод зохион байгуулагдсан “Азийн аварга шалгаруулах Тийболын тэмцээн”-д Баянзүрх дүүргийн шигшээ “Peak” баг дэд байр, Баянгол дүүргийн шигшээ баг гутгаар байрт тус тус шалгарлаа. Харин “Нөхөрсөг тэмцээн”-д Монголын Үндэсний Тийболын холбооны шигшээ баг мөнгөн медалийн эзэн болов. Тийболын спорт нь бэйсболын спортын суурь спорт бөгөөд манай…
-
Хотын баруун талаас борооны үүл ирж байна

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын баруун талаас борооны үүл шилжин ирж байгааг нийслэлийн Онцгой байдлын газар мэдээллээ. Бороо өнөө шөнөдөө үргэлжлэн орж, маргааш үдээс хойшдоо зогсох төлөвтэй. Борооны өмнө салхины хурд түр зуур ширүүснэ гэж ЦУОШГ мэдээлж байна. Үргэлжилсэн борооны улмаас хотын зарим байршил, гэр хорооллын айл өрхийн хашаа, гэр, байшин, орон сууцны хорооллын зоорийн…
-
Хүүхдүүдэд томуугийн вакцин үнэгүй хийж байна

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан, томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг ямар хүмүүст хийж байна вэ? -Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд…
-
“Дүнжингарав”-ын урдах авто замыг гурван эгнээтэй болгож шинэчилнэ

2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар 6.5 метр өргөн, хоёр эгнээтэй авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй. Уг уулзвар орчимд ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн дугуйн хоёр метр өргөн зам, явган хүний 1.5 метр өргөн зам хийх юм. Нийслэлийн Замын хөгжлийн…
-
16-р сургуулийн урд талд борооны ус зайлуулах шугам угсарлаа

“Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд талын авто замд борооны ус зайлуулах 370 метр шугам хоолой угсарч дууслаа. Одоо зам, талбайг хуучин хэвэнд нь оруулахаар янзалж байна. ус зйалуул.jpg Энэ талаар Геодез, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер Г.Батсайхан “Борооны ус зайлуулах шугам хоолой хийж дууссаны дараа суулт өгөхөөс сэргийлж, дайрга…

