time.mn

Illustration of a bird flying.
  • Түрээсийн байранд амьдарч буй 207-р байрны иргэд 9 сарын 1-нийг дуусахаар хаачих вэ?

    Түрээсийн байранд амьдарч буй 207-р байрны иргэд 9 сарын 1-нийг дуусахаар хаачих вэ?

    Амьдрал хэвийн үргэлжилж, энгийн нэгэн өдөр дуусаж байсан. Гэвч хар дарсан зүүд шиг гэнэтийн ноцтой осол гарч, Монгол Улсын 200 гаруй иргэн орох орон, оочих аягагүй болсон эмгэнэлтэй үйл явдал болсон. Одоогоос 210 хоногийн өмнө буюу 2024 оны 1 дүгээр сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх замаар…

    August 29, 2024
  • ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

    ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр…

    August 28, 2024
  • ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

    ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

    2024.08.28 / Лхагва гараг / Билгийн тооллын 25 НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна Наран ургах, шингэх: 06.05-19.41 Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Гал Аргын тооллын 8 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:05-19:41.…

    August 28, 2024
  • Олон улсын эмийн ургамал судлаачид Монголд хуралдана

    Олон улсын эмийн ургамал судлаачид Монголд хуралдана

    “Эмийн ургамлын судалгаа III” олон улсын хурлын хүрээнд “Олон улсын эрдэм шинжилгээний семинар”-ыг Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Польш улсын Варшав хотын Хөдөө аж ахуйн их сургууль хамтран, 9 дүгээр сарын 3-ны Мягмар гаригт ШУА-ийн төв байрны 2 давхрын Их чуулганы танхимд зохион байгуулна. Сонирхсон эрдэмтэн, судлаачдад уг хурал нээлттэй юм байна. Уг хурлыг танхим болон цахим…

    August 28, 2024
  • 2016 онд ашиглалтад оруулсан цэцэрлэгийг хүчитгэж байна

    2016 онд ашиглалтад оруулсан цэцэрлэгийг хүчитгэж байна

    Өмнөговь аймгийн засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, холбогдох албаны хүмүүс Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцлаа. Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийг 2016 онд ашиглалтад оруулсан ч хүчитгэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байна. Мөн бороо, үерийн усны улмаас хүүхдийн орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас уг цэцэрлэгийг “Хүннүгийн говь” компаниар хүчитгүүлж байгаа аж.…

    August 28, 2024
  • Ажилтнуудынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгөв

    Ажилтнуудынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгөв

    2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын гаргасан уриалгыг дэмжин, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн Тамгын газраас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа 3 ба түүнээс дээш хүүхэдтэй албан хаагчдынхаа гэр бүлд дэмжлэг үзүүлэх үүднээс хичээлийн хэрэгсэл  гардуулан өглөө.

    August 28, 2024
  • 1-р ангид 78.461 хүүхэд бүртгүүлэхээс 40.036-г нь сургуульд хуваарилжээ

    1-р ангид 78.461 хүүхэд бүртгүүлэхээс 40.036-г нь сургуульд хуваарилжээ

    Төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд сурах сурагчдыг 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цахимаар бүртгэж байгаа. Бүртгэл дуусхад 3 хоног үлдлээ. Улсын хэмжээнд 78.461 хүүхэд бүртгүүлэх ёстой. Үүнээс өчигдрийн 17:00 цагийн байдлаар: 73.270 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт, 2131 хүүхэд хянагдаж байгаа төлөвт, 2476 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт, 584 хүүхэд бүртгэхээс татгалзсан…

    August 28, 2024
  • Сэлэнгийн Цагааннуурт 19 мм бороо орлоо

    Сэлэнгийн Цагааннуурт 19 мм бороо орлоо

    Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-19 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 19 мм, Зэлтэрт 16 мм, Төв аймгийн Заамарт 9 мм, бусад нутгаар 0-7 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо оров. Агаарын хамгийн их температур:…

    August 28, 2024
  • Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов. Зуншлага 8 дугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын…

    August 28, 2024
  • 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

    240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаанаас бүрджээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийг “Огторгуйн тулаас” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хувьд хяналт тавьсан байна. 

    August 28, 2024
←Previous Page
1 … 1,834 1,835 1,836 1,837 1,838 … 2,480
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress