-
Өвлийн спортын ордон барьж эхэллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр Өвлийн спортын ордон барьж эхэллээ. 3 блок, 5300 ам метр талбайтай энэ ордныг “Тотал идеал констракшн” ХХК барих юм. Уг цогцолбор ордныг 2025 онд багтаан барьж дуусгахаар тус компани гэрээ байгуулжээ. Өвлийн спортын ордонтой болсноор өвлийн олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэх юм.
-
Дипломат, албан/тусгай, үйлчилгээний паспортаар Оман руу визгүй зорчдог болно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайд Бадр Бин Хамад Бин Хамууд Аль-Бусайди нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийв. Манай хоёр орны харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд улс төрийн найрсаг харилцааны хүрээнд явагдаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлага байгаа гэдэгт талууд санал нэгдэж, цаашид худалдаа, эдийн засгийн…
-
Бэйб Рутын өмсгөл 18.1 сая фунтээр зарагдаж дээд амжилт тогтоожээ

Бэйсболын домогт тамирчин Бэйб Рутын 1932 оны дэлхийн цуврал тэмцээний үеэр өмсөж байсан өмсгөл нь дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагджээ. Тодруулбал түүний өмсгөл 18.1 сая фунт стерлинг буюу 24,12 сая ам доллароор зарагдаж, дээд амжилт тогтоосон байна. Энэ талаар “Heritage Auctions”-ын спортын дуудлага худалдааны захирал Крис Айви “Хэрвээ энэ нь урлагийн бүтээл байсан бол Мона…
-
2 хуулийн төслийг буцаахаар МАН-ын бүлэг шийдвэрлэлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийн байр суурийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцууллаа. Үүнийхээ дараа МАН-ын бүлэг УИХ-ын чуулганаас 1 хоногийн завсарлага авав. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: -Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан. МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт…
-
“Монголросцветмет”-ыг Д.Тогтоxсүрэн удирдана

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Д.Тогтоxсүрэнг томилжээ. Өмнөх парламентад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Тогтохсүрэн 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшээд, сонгогдоогүй юм. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 51% нь 1973-2016 онд Монгол Улсын, 49% нь ОХУ-ын өмчлөлд байсан юм. 2016 оноос Монгол Улсын төрийн өмчийн эзэмшилд 100% шилжин, “Эрдэнэс Монгол”-ын охин компани…
-
“Эрдэнэс Монгол” 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 оны эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Тус нэгдэл энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тус нэгдлийн харьяа компани, үйлдвэрийн газрууд хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100%, баяжмал үйлдвэрлэл 106%, хөрс хуулалт 88%-тай байна. Тус нэгдэл улсын төсөвт 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөж,…
-
Н.Учрал сайд Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформоо танилцуулав

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарлалаа. Үндэсний баялгийн санг бүрдүүлэх цогц…
-
АТГ 926 хэрэг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 19-25-нд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг…
-
“Халх гол 85” цэргийн ёслолын жагсаал боллоо

Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Дорнод аймгийн төвд боллоо. Ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр командалж, “Сэлэнгэ 2024” хээрийн сургуулилалтад оролцсон хоёр орны цэргийн алба хаагчид зэвсэглэл техниктэйгээ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, ахмад дайчдын төлөөлөл ёслолын жагсаалаар алхсан юм. Энэ…

