time.mn

Illustration of a bird flying.
  • 31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ЕБ-ын 31 дүгээр сургуулийн 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Тус сургууль нь 2306 суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг юм. Тус сургууль нь  үндсэн хоёр давхар барилга…

    August 19, 2024
  • “Тавантолгой төмөр зам”-ын талбайг гаалийн хяналтын бүсэд бүртгэв

    “Тавантолгой төмөр зам”-ын талбайг гаалийн хяналтын бүсэд бүртгэв

    Гаалийн ерөнхий газрын даргын А/428 тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомт орчимд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 74 га талбайг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр бүртгэлээ. Энэ шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой. Түүнчлэн талбайд хадгалах,…

    August 19, 2024
  • Украин улс ОХУ-ын стратегийн ач холбогдол бүхий хоёр дахь гүүрийг дэлбэлжээ

    Украин улс ОХУ-ын стратегийн ач холбогдол бүхий хоёр дахь гүүрийг дэлбэлжээ

    Украин улс ОХУ-ын Курск муж руу довтолгоогоо үргэлжлүүлж долоо хоногийн дотор стратегийн хоёр дахь гүүрийг нь дэлбэллээ. Энэ нь Москва 2022 онд Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрт хийсэн хамгийн том халдлага юм. Украины арми ням гарагт Званное дахь Сейм голын гүүрийг дэлбэлсний дараа тус улсын агаарын цэргийн хүчний командлагч дэслэгч генерал Микола…

    August 19, 2024
  • Цүнхний нийт жин хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэх ёсгүй

    Цүнхний нийт жин хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэх ёсгүй

    Хүүхдэдээ хичээлийн цүнх, үүргэвч авахдаа Боловсролын ерөнхий газраас гаргасан дараах зөвлөмжийг анхаарна уу! Цүнхний нийт жин хүүхдийн биеийн жингийн 10%-иас хэтрэхгүй байвал зохистой. Таны хүүхэд 30 кг жинтэй бол цүнхэндээ ном, дэвтэр, бал, харандаа, баллуур зэрэг хичээлийн хэрэгслээ хийгээд, нийтдээ 3 кг болж байвал үүрч болно. 3 кг-аас хүнд байвал хүүхдийн нурууны ясны хөгжил, өсөлтөд…

    August 19, 2024
  • Талибаны хоригийн улмаас 1.4 сая афган охин сурч боловсрох эрхээ хасуулжээ

    Талибаны хоригийн улмаас 1.4 сая афган охин сурч боловсрох эрхээ хасуулжээ

    НҮБ-ын агентлагийн мэдээлснээр Талибан хөдөлгөөнийхөн 1.4 сая афган охидын сургуульд сурч боловсрох эрхийг зориудаар хорьсон байна. Афганистан улс нь эмэгтэйчүүдийн дунд болон дээд боловсрол эзэмшихийг хориглодог дэлхийн цорын ганц улс юм. Талибууд 2021 оны 8-р сард Афганистаны засгийн эрхийг авснаас хойш охидыг зургаадугаар ангиас дээш суралцах эрхгүй болгож хорьсон. Гэхдээ хөвгүүдийн сурч, боловсрох эрхийг хориогүй. Хориг гарахаас…

    August 19, 2024
  • Харрис Ардчилсан намын их хуралд оролцохоор Чикагод ирлээ

    Харрис Ардчилсан намын их хуралд оролцохоор Чикагод ирлээ

    Камала Харрис Чикаго хотод болох Ардчилсан намын үндэсний их хуралд оролцохоор ирсэн бөгөөд энэ үеэр түүнийг тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор баталгаажуулна. Тэрээр өөрийн хамтрагч Тим Уолзтой хамт Пенсильвани мужид нэг өдрийн кампанит ажил хийснийхээ дараа Air Force Two онгоцоор О’Харе нисэх онгоцны буудал руу ниссэн байна. Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах…

    August 19, 2024
  • 5 дахь удаагийнхаа айлчлалаар В.Путин юу шийдэх бол

    5 дахь удаагийнхаа айлчлалаар В.Путин юу шийдэх бол

    Х.Болормаа Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаа тогтоосон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны…

    August 19, 2024
  • Гадаадын сургуулиас Монголынход шилжин сурах боломжтой

    Гадаадын сургуулиас Монголынход шилжин сурах боломжтой

    2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 771.722 сурагч суралцжээ. Үүний 9.5 хувь буюу 73.000 сурагч сургууль хооронд  шилжин сурсан байна. Сургууль хооронд шилжин суралцахад сурч байгаа сургууль нь шилжин очих сургуульд шилжих хүүхдийн хүсэлтийг илгээнэ. Илгээсний дараа шилжин очиж байгаа сургууль баталгаажуулна.  Гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиас Монголын сургуульд шилжин суралцах тохиолдолд Боловсролын…

    August 19, 2024
  • Хануй гол дээр төмөрбетон гүүр тавилаа

    Хануй гол дээр төмөрбетон гүүр тавилаа

    Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар урсах Хануй гол дээр “Эвт-Уул” ХХК 109.15 метр урт төмөрбетон гүүр тавьж, байнгын ашиглалтад орууллаа. Зам, тээврийн яамны захиалгаар байгуулсан энэ гүүрний техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллав.

    August 19, 2024
  • Их мастер Б.Хатанбаатар Азийн аваргаар тодорлоо

    Их мастер Б.Хатанбаатар Азийн аваргаар тодорлоо

    Монгол Улсад анх удаагаа ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 9-19-ний хооронд боллоо. Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулав. Ахмад шатарчдаас их мастер цолтон төрөх боломжтой энэ тэмцээнд Филиппин улсын шатарчин, 2023 оны ахмадын Ази тивийн аварга IM Жөүз Эфрэн Багамасбад тэргүүтэй Монгол, ОХУ,…

    August 19, 2024
←Previous Page
1 … 1,863 1,864 1,865 1,866 1,867 … 2,483
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress