-
Гангарч дуусдаггүй Роналдо гоол оруулж, багаа финалд хүргэлээ

Удахгүй 40 нас хүрэх гэж буй Кристиано Роналдо Португалын шигшээ багаа ахлан “Евро 2024”-д оролцож, нэг ч гоол оруулж чадахгүйгээр шөвгийн 8-аас гэртээ буцсан. Тэгвэл Роналдо өнгөрсөн шөнө “Аль Насср” багтайгаа шинэ улирлаа эхлүүлж, гайхалтай тоглолтыг үзүүлэн Арабын супер цомын финалд өрсөлдөхөөр болов. Ингэхдээ Роналдо тоглолтын 8 дахь минутад багийнхаа Айман Яхя-д гоолын дамжуулалт өгч,…
-
Сэлбэ голын үндсэн даланг цутгаж эхэллээ

Сэлбэ голын эхэнд байгуулсан усан тохируулгын урсацыг түр хааж, “S’Outlets” дэлгүүр байсан талбайд үерийн хамгаалалтын далан барьж буй. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ голын ус татарчээ. УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Өнөөдөр үндсэн даланг цутгаж эхэллээ. Уг даланг цутгаж дуусахаар урсацыг нээнэ. Тэгэхээр гол хэвийн урсана. Гэсэн ч намар болж байгаа учир голын ус тодорхой хэмжээнд багасна” гэв.…
-
Алтай-Ховдын замд уулын үер бууж байна

А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлийн авто замын 19-30 дахь км дэх давуулах даланд уулын үер бууж байна. Энэ замаар явж буй зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг “Говь-Алтай АЗЗА” ТӨХК анхаарууллаа.
-
Булган-Мөрөнгийн замд үер буужээ

А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замын 207-220 дахь км-т 8-12, 13-нд үер бууж, ус зайлуулах төмөрбетон хоолойн орох гарах тал, далангийн хажуу налуу угаагдаж, зорчих хэсэг дээр үерийн шавар шороо тогтсон байна. Одоогоор зам даваа саадгүй байгаа тул анхаарал болгоомжтой зорчоорой гэж “Хөвсгөл АЗЗА” ТӨХК мэдээллээ
-
Хатгал явах зорчигчдын анхааралд

Хөвсгөл аймгийн төвөөс Хатгал явах замд байдаг Бэрхмэшийн сайр үертэй байна. Иймд жолооч нар анхааралтай явна уу!





