-
“Соно” апп-д халдан, 900.000 төгрөг хууль бусаар авчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А-ийн “Соно” нэртэй зээлийн аппликэйшнд нэгэн хүн халдан, 900.000 төгрөг хууль бусаар авчээ. Энэ хэрэгт иргэн Ж.У-г цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж, энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн…
-
Бусдын фэйсбүүкт нэвтэрсэн хэргүүдийг шалгаж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээдсалхитын …. тоотод оршин суух иргэн Д.Э-н фэйсбүүкт 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хэн нэгэн хууль бусаар нэвтэрч, мэдээллийн сүлжээнд нь ханджээ. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага иргэн С.Л, С.С, Б.М, О.А, Г.Г нарыг сэжиглэн шалгаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тэдэнд энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр…
-
Наадмаар 20-иод гар утас, хөөрөг хулгайлсан хэргийг илрүүллээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойн баяр наадам 8 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болсон юм. Уг ойн үеэр наадамчид 20 орчим гар утас, хөөргөө хулгайд алджээ. Энэ хэргийг 22-41 насны М, У, Э, М, А нар бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүллээ. Тэднийг хулгайлсан эд зүйлсээ аван, Улаанбаатар хот руу ирэхэд нь Налайх дүүргийн шалган нэвтрүүлэх…
-
Булганы Могодод малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ

Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн Хүйтний-Аманд малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан, тус аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдан, үүссэн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар хэлэлцэн, үүрэг чиглэл өглөө. Цэцэг өвчин гэж юу вэ? Энэ өвчин зөвхөн хонь, ямаанд тусна. Бусад мал, амьтан өвчилдөггүй. Халуурах, арьс, салт бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтэнд…
-
Хууль бусаар мод бэлтгэж, 5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Иргэн Д.Б 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумын ойн 18 талбайгаас мод бэлтгэх гэрээ байгуулжээ. Гэвч тэрээр гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, 4966.87 шоо метр нарс, шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн байна. Үүний зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 5.150.849.277 төгрөг болжээ. Экологийн цагдаагийн алба түүнд Эрүүгийн хуулийн тусгай…
-
8 тагтаа, 43 ногтрууг байгальд буцаан тавилаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн гомдол гаргажээ. Түүний дагуу Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, бусад холбогдох байгууллага хамтран, гомдол гаргасан иргэнийг байлцуулан, хяналт шалгалт хийж байна. Тэд 13 тээврийн хэрэгслийг түр саатуулан, үзлэг хийхэд 8 тагтаа, 43 ногтруу шувууг зохих зөвшөөрөлгүйгээр бариад, ачиж явжээ. Тэдгээр шувууг хураан авч баримтжуулан,…
-
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байна

Хэнтий аймгийн иргэд суурьшсан бүсэд 7 дугаар сард хүрэн баавгай орж ирсэн тохиолдол 3 удаа гарчээ. Тэдний зарим нь айлын мал руу дайрсан байна. Одоогоор өөр аймагт баавгай орж ирсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа аж. Гэвч орж ирэх эрсдэлтэй гэж үзсэн учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд: Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд…
-
Олон улсын хүүхдийн спортын наадамд Монгол Улсын баг, тамирчид тэргүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Олон улсын хүүхдийн спортын 10 дугаар наадам наймдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдсөнөөс багийн дүнгээр Монгол Улсын баг 101 медаль (алт 35, мөнгө 34, хүрэл 32)-тайгаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг нийт 61 медаль (алт 23, мөнгө 12, хүрэл…


