-
Нийслэлийн хүүхдүүдийн 59 хувь нь цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлд 2024-2025 оны хичээлийн жилд 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 59% нь хүсэлтээ цахимаар илгээжээ. Хүүхдүүдийг 8 дугаар сарын 18 хүртэл бүртгэнэ. Нийслэл дэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9%-д хүргэсэн юм. Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн…
-
Зорчигчидтой зүй бус харьцсан жолоочийн цалинг бууруулжээ

“Эрдэм транс” компанийн жолооч Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 7-сарын 30-ны өдөр иргэдтэй зүй бусаар харилцан, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Түүнди сахилгын шийтгэл оноож, нэг сарын цалинг нь 20 хувиар бууруулжээ. Жолооч нарын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, ёс зүйтэй ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газар байнга сануулж, олон ажил зохион байгуулдаг юм байна.
-
Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 8-р сарын 8-9-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр, 9-ний өдөр Өвөрхангайн зүүн, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар их бороо орно.
-
Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд зодоглоно

Зуны олимпын 33 дугаар наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” ордонд үргэлжилж буй. Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 62 кг жинд Дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон эхний барилдаанаа хийнэ. Тэрээр “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй Украйны Ирина Колиаденкотой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялбал түүний дараагийн учраа Швед, Болгарын бөхчүүдийн…
-
Айраг постыг бүрэн цахимжууллаа

Зам, тээврийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Айраг сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжууллаа. Иргэд, тээвэрчид та бүхэн www.ezam.mn, Emongolia, Toki, Mostmoney, Gerege, AUTOBOX аппликейшнаар цахим төлбөрөө цагт нь төлөөрэй. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд орон нутгийн төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-
Монгол, орос цэргүүд Дорнодод хамтарч сургуулилна

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулилалтыг энэ жил Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 оноос хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн уламжлалт сургуулилалт энэ жил Дорнод аймагт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн…
-
Шарын голыг нийслэлтэй авто замаар холбоно

Дархан-Уул аймгийн Шарынгол сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож байна. Уг ажлын эхний багц болох 6.7 км автозамын гүйцэтгэгчээр “Анандын зам” ХХК ажиллаж байна. Тус компани 7 дугаар сараас ажлаа эхлүүлсэн боловч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, ажлын гүйцэтгэл 7 хоногоор хоцорч байгаа аж. Гэсэн ч төлөвлөгөөт хуваарийн дагуу зорчих хэсгийг 11 дүгээр сарын дундуур нээхээр төлөвлөжээ. Шарынголоос Улаанбаатар-Дархан чиглэлийн…
-
Гадаадын цэргүүдэд зориулан, бэсрэг наадам хийжээ

“Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон сургуулилалтын хүрээнд өчигдөр бэсрэг наадам хийлээ. Наадмын нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Ёошихидэ Ёшида, ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн дарга, хурандаа Д.Мягмаржав, тус сургуулилалтын удирдагч, хурандаа О.Батзаяа, дэд хурандаа Шейн Лунди болон оролцогч орнуудын цэргийн багийн…
-
Онгоцоор зорчигчдын тоо 26 хувиар нэмэгджээ

2024 оны 7 дугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган зорчигч зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 хувиар өссөн байна. Он гарсаар нийт 1.2 сая зорчигч зорчсон байна. Агаарын тээврээр үйлчлүүлэх иргэд өмнөх оны мөн үеэс 30 хувиар нэмэгджээ.…

