-
“Ирээдүйн генералууд” тэмцээнд 150 гаруй хүүхэд, залуус оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Халх голын байлдаанд ялсны түүхт 85 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор “Ирээдүйн генералууд” цогцолбор тэмцээнийг 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 6-ны хооронд Төв аймгийн Баянчандмань сум дахь Хил хамгаалах ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа. Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалаас нийгмийн хариуцлагын хүрээнд…
-
Олимпын түүхийг бичсэн 11 настай Хятад охин

БНХАУ-ын скейтбордын тамирчин 11 настай Хаохао Жэн “Парис 2024” олимпын наадмын хамгийн залуу тамирчин, олимпын түүхэн дэх хамгийн залуу тамирчдын нэг болж түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэрээр скейтбордын төрөлд өрсөлдөж 100 онооноос 63.19 оноо авсан ч финалд шалгарч чадсангүй. Түүний бусад өрсөлдөгчид нь бүгд 80-аас дээш оноотой байсан. Гэсэн хэдий ч түүний үзүүлбэр олны анхаарлыг татаж,…
-
Цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр цэвэрлэн, доторлож байна

Ялалтын талбайн урд талаас “Гэсэр” сүмийн уулзвар хүртэлх цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна. “Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран, 2018-2023 онд цэвэр усны шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр доторлох технологи нэвтрүүлжээ. Ийм технологи нэвтрүүлснээр зам ухах, хэрэглэгчдийн усыг хязгаарлах шаардлагагүй. Богино хугацаанд шугам…
-
“Нархан” хотхоны орчимд явган хүний зам тавьж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг 2023 оны 11 дүгээр сард татуулж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, авто зам тавьсан юм. Ингэснээр Гандийн гудамжнаас Нийслэлхүрээ гудамж руу шууд гарах боломж бүрдсэн. Одоо тус замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг хийж байна.
-
ОХУ-д зорчиж буй монгол иргэд зөрчил гаргах нь багасжээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас Буриадын гаалийн газартай 7 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажлын уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад Оросын талаас Буриадын гаалийн газрын дарга И.Ю.Бурлака, Хиагт боомтын дарга В.В.Татевосян, Хиагт боомтын түр горимын асуудал хариуцсан гаалийн ахлах байцаагч А.С.Цаганова, ОХУ-ын Гаалийн байгууллагын төлөөлөгч А.В.Чагдуров, Монголын талаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын захиргааны…
-
5000-аад нэр төрлийн эмийг кодлоод байна

Монгол Улсад одоогийн байдлаар 7400 гаруй эм, эмийн бүтээгдэхүүн бүртгэгджээ. Үүний 2000 орчим нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлэдэг юм байна. 2024 оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй, импортын нийт 5000 орчим нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газар “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцын дагуу кодлоод байна. Үүний зэрэгцээ…
-
Автобусны шөнийн маршрутыг түр өөрчилж байна

Авто зам өргөтгөн, шинэчлэхтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шөнийн чиглэлд түр өөрчлөлт орууллаа. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд талын авто замыг өргөтгөх юм. Уг замыг 8 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас эхлэн, 8 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Энэ замаар зорчдог нийтийн тээврийн ШҮ:1 “5 шар–…



