-
Говьсүмбэр, Өмнөговь, Архангайд үер буужээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 7-р сарын 30-ны өдрийн 17:25 цагаас усархаг, аадар бороо 20 минут орсны улмаас орон сууцны зоорийн давхар, хашаа, гэр, байшин, гудамж усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд аймгийн Мэдээлэл, харилцаа холбооны газар, 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг өчигдөр соруулж дуусгалаа. Өмнөговь…
-
Жимс түүж явсан 4 хүүхэд, 1 том хүн алга болжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг дахь Намнан уулын ард байдаг айлын 1 хүн 7 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт гараад сураггүй болжээ. Тэрхүү 50 настай, эрэгтэй гэрээсээ гарч явахдаа согтуудаа байсан аж. Ар гэрийнхэн нь түүнийг хайгаад олоогүй тул энэ тухай өчигдөр 16:32 цагт онцгой байдлын албанд мэдээлж, тусламж хүссэн байна. Тус аймгийн Онцгой…
-
МУГТ Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлага спортод шинэ түүх бүтээлээ

МУГТ Д.Мөнхбаяр өдгөө Герман улсын иргэншилтэй. Тэрээр энэ удаагийн олимпын наадамд Энэтхэгийн буудлагын тамирчдыг дасгалжуулан оролцож, тус улсын спортын түүхэнд үлдэх бахархам амжилтыг бүтээгээд байна. Тодруулбал түүний дасгалжуулсан Энэтхэгийн тамирчин Ману Бэкер хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн нь Энэтхэг улс буудлага спортын төрлөөр олимпын наадмаас анхны медалиа авсан түүхэн үйл явдал болов. Үүний дараа…
-
Туулын хурдны замаас Өөдөө тэмүүлэх гүүр эхэлнэ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепц болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа. -Туулын хурдны замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8 дугаар сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байна. Мөн тус замаас эх авч, Ихтойрууг тойрсон…
-
Мотоциклоор малдаа явсан малчны цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цэцүүхийн-Аманд зусаж буй малчин 65 настай, эрэгтэй 7 дугаар сарын 30-нд мотоциклоор малдаа яваад сураггүй болжээ. Өчигдөр 14:08 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг хүлээн авч, тус сум дахь Цагдаагийн тасгийн албан хаагч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй…
-
Хүдэрийн ойд түймэр дэгджээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Зүүнмоностой гэдэг газар өчигдөр 15:00 цагийн үед ойн түймэр дэгдлээ. Уг газар аймгийн төвөөс 218 км, сумын төвөөс 50 км зайтай аж. Энэ тухай мэдээлэл тус аймгийн онцгой байдлын албанд 7 дугаар сарын 31-ний өдрийн 15:40 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэд…
-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монголд ирлээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд…
-
Леон Маршан усанд сэлэлтээр 3 алтан медаль хүртэж, олимпын наадамд гялалзлаа

Францын усанд сэлэлтийн тамирчин 22 настай Леон Маршан усанд сэлэлтээр олимпын наадмаас 3 алтан медаль хүртэж, Олимпын аварга боллоо. Тэрээр эхлээд 400 метрийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн. Үүний дараа 200 метрийн мэлхий, 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль хүртлээ. Ингэснээр олимпын наадмаас усанд сэлэлтээр нэг өдрийн дотор 2 алтан медаль хүртсэн Францын анхны тамирчин…
-
Жимс түүж яваад алга болсон хүмүүсийг оллоо

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Шивтэртийн доод хашаа гэдэг газар өчигдөр жимс түүж яваад, алга болсон 5 хүнийг өнөө өглөө 09:00 цагийн үед эсэн мэнд оллоо. Тэдний 4 нь хүүхэд, 1 нь том хүн. Тэд өчигдөр 9-үүл жимс түүж яваад, 5 нь бусдаасаа тасарч алга болсон юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой…

