-
Арвайхээр-Баянхонгорын зам эвдэрлээ

А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замд 2024.08.01-ний өдрийн 17 цагт орсон аадар борооны улмаас 3-4 дахь км-т далан, хөвөө, хоолойн далбаа угаагдан эвдэрлээ. Жолооч таныг хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв анхааруулж байна.
-
Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Уулзалтын үеэр талууд олон…
-
Галдан бошгот хааны онгоныг тайлаа

Монголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан Бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэж байна. Өнөөдөр /2024.08.01/ Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ гэгддэг “Ганданпунцоглин” хийдэд Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслол боллоо. Их хааны онгоныг тайх ёслолын эхэнд -Богд Очирвааны тахилга, -Галдан хааны сахиус Далха Вандадын тахилга, -Галдан хааны магтаал, тайлга тахилга, -Шүтээн сахиусанд тахил…
-
Ерөнхий сайдад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улс төр, эдийн засаг, батлан…
-
“Хааныг эрж буй” цэргүүдийн соёлын өдөрлөг болж байна

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 6 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Одоо явагдаж буй салаадын хээрийн сургуулиар оролцогч орны цэргүүд хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байгаа. Сургуулийн явцад орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. Энэ хүрээнд Япон, БНСУ-ын соёлын өдөрлөг болж, тухайн орны цэргийн алба хаагчид өөрсдийн өв соёлыг сурталчилж,…
-
О.Есүгэн финалд өрсөлдөнө

ОУХМ О.Есүгэн зуны олимпын наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд 589 оноо авч, дөрөвдүгээрт байр эзлэн финалын шатанд цэц, мэргэнээ сорихоор боллоо. Тэрээр урт бууны 50 метрийн дасгал буюу (зогсоо, суугаа, хэвтээ байдал-д) зогсоо байдлаас 99+98= 197, суугаа байдлаас 97+96= 193, хэвтээ байдлаас 99+100=199 оноо, нийлбэр дүнгээр 589 оноо авсан юм. Энэ…
-
Живээд 44 жил болсон машиныг татан гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын…



