-
Сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна

7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Туул гол Төв аймгийн Заамар сум орчмоор, Онон гол Хэнтийн Дадал хавьцаа, Хэрлэн гол Дорнодын Чойбалсан хавиар, Ховд, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-25 см давсан байдалтай байна. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Үүний нөлөөгөөр гол…
-
Морин хуурын наадамд 6 улсын 168 хуурч оролцож байна

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн судар болсон арга билгийн хос чавхдаст морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёлын яам, Улсын филармони, Морин хуурын чуулга, Дэлхийн морин хуурын холбооны хамт олонтой хамтран Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт анх…
-
Орон нутгийн сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөн зогсооно

Намар буюу ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос зогсооно. Энэхүү сонгуулиар аймаг, дүүрэг, нийслэл, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, засаг даргаа томилох юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авсны маргааш…
-
17-19-ний өдөр хална

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ: 17-ноос 19-нд ихэнх нутгаар хална. 2024 оны 07-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.…
-
О.Есүгэн, Н.Баяраа нарыг хийн урт бууны төрөлд оролцуулахаар боллоо

Манай улсаас “Парис 2024” олимпын наадмын буудлагын төрөлд эмэгтэйчүүдээс О.Есүгэн, эрэгтэйчүүдээс Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох билээ. Олон улсын олимпын хороо 7 дугаар сарын 8-ны өдөр буудлагын төрөлд оролцох тамирчдын мэдүүлгийг авч, 9-ний өдөр зарласан. Энэ жагсаалтад О.Есүгэн, Н.Баяраа нарын нэр багтаагүй, мэдүүлгээ явуулж чадаагүй гэх асуудал гараад байв. Энэ асуудлаар тамирчдын эрх ашгийг хамгаалах үүднээс…





