-
Өмнөговь үерт автжээ

Архангай, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар өнгөрсөн хоногт бороо орлоо. Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций суманд 7-р сарын 14-ний өдрийн 16:09 цагаас 15-ны өдрийн 04:02 цагийн хооронд бороо орж, үер буулаа. Үүний улмаас Цогтцэций сумын 1, 2, 3, 4 дүгээр багт байшин, гэр усанд автсан байна. Даланзадгад сум орчмоор олон цагийн турш үргэлжлэн орсон усархаг…
-
Нигерийн Плато мужид сургуулийн барилга нурсны улмаас 22 хүүхэд нас баржээ

Нигерийн Плато мужид сургуулийн барилга нурсны улмаас 22 хүүхэд нас барж, 132 хүүхэд шархадсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдэв. Мужийн нийслэл Жос хотын Гэгээн Академи сургуульд баасан гарагийн өглөө сурагчдыг хичээлдээ сууж байхад нь осол гарсан бөгөөд олон хүүхдүүд нурангид дарагдсан байна. Тус сургууль нь 1000 гаруй сурагчтай гэж үздэг. Мужийн засгийн газар мөрдөн байцаалтын…
-
Даланзадгад-Шивээхүрэнгийн замын хөвөө үерт урсжээ

А33 дугаартай Даланзадгад-Шивээхүрэн чиглэлийн авто замын 59-74 км-ийн хоорондох 5 хэсэг газар хөвөө далан үерийн усанд угаагдан, урсжээ. Тиймээс энэ чиглэлийн замаар анхаарал болгоомжтой зорчихыг жолооч нарт анхааруулъя. “АЗММ” ХХК уг хэсэгт анхааруулах түмбэ хаалт байрлуулжээ.
-
Даланзадгад-Баяндалайн зам 64 дэх км-тээ эвдэрчээ

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас Баяндалай сум руу явах авто замын 64 дэх км-т, 64 гэсэн цэнхэр тэмдгийн хажуугийн хөвөө далан үерт нуржээ. Энэ замаар зорчиж буй жолооч нар анхааралтай байж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.






