-
Голд хөвж байсан согтуу хүнийг аварлаа

Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид өчигдөр орой голд живж байсан 22 настай иргэнийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ЯТТ-103-т хүлээлгэн өглөө. Мөн Сонсголонгийн гүүрнээс Маршлын гүүр хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын…
-
А.Энхмэнд Иргэний хамгаалалтын баатар боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч-холбоочин, ахлах ахлагч А.Энхмэндийг Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас “Баатар одон”-гоор шагналаа. А.Энхмэнд нь Онцгой байдлын албанд 20 шахам жил үүрэг гүйцэтгэж, 900 гаруй эрдэнэт хүний амь насыг аюулт үзэгдэл, ослоос авран хамгаалсан мэдлэг, ур чадвартай, дадлага туршлагатай аврагч юм. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц…
-
Төрийн хүндэтгэлийн тоглолтод 500 уран бүтээлч оролцов

Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт “МОНГОЛЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛ” нэртэйгээр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Төрийн хүндэтгэлийн тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн 500 гаруй уран бүтээлч оролцож, найруулагчаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү ажиллалаа. Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан…
-
Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд Та бүхэн Иргэний нисэхийн дүрмийн ИНД-101.205, ИНД-101.207, ИНД-101.211, ИНД-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, “Маршал” харш, Их тэнгэр цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7-н худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.…
-
Өмнөговийн наадамд М.Буяндэлгэр түрүүлж, хурц арслан болов

Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Батмөнх даян сэцэн хаан мэндэлсний 560 жилийн ой, Говийн бүсийн наадам, Говь шанхын хурд-7 наадамд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Мөнхбадрахын Буяндэлгэр түрүүлж, хурц арслан чимэг хүртлээ. Тус аймгийн Номгон сумын харьяат Чулуунбаатарын Лхагвасүрэн үзүүрлэж, аймгийн заан болов. Даланзадгад сумын харьяат Ю.Хүрэлчулуун шөвгөрч, аймгийн начин цол авсан байна.
-
5 настай мотоциклчин охин Дарханы наадамчдыг баясгалаа

“Дархан хишигтэн” мото клүбийн гишүүн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан С.Гантөгс сүүлийн 10 орчим жил мото спорт сонирхон, хичээллэж байна. Түүний охин Г.Болорсарнай 3 настайгаасаа мотоцикл унаж сурчээ. Аав нь охиныхоо сонирхлыг дэмжин, мини мотоцикл авч өгсөн юм байна. Г.Болорсарнай “Дархан хишигтэн” мото клүбийн гишүүдтэй хамт Дархан-Уул аймгийн наадмын нээлтийн мото жагсаалд оролцлоо. Түүний унаж буй энэ…
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээлээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ. Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ. Их…



