-
Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар Д.Цэрэннадмидыг шагнав

Булган аймаг байгуулсны 86 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. 7 дугаар сарын 6-нд Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөснөөр тус аймгийн наадам эхэлсэн юм. Булган аймгийн дээд шагнал Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар Бүрэгхангай сумын харьяат, яруу найрагч Даржаагийн Цэрэннадмидыг шагналаа. Тэрээр Булган аймгийн Цогтын цагаан байшин буюу Сэтгэшгүй чандмань сүмийн туурийг засах, хамгаалах, Цогт хунтайжийн…
-
Булганы наадамд айрагдсан морьд

Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хурданхязаалангийн уралдаанд 84 ажнай уралдав. Айрагдсан хязаалан: Булган аймгийн Дашинчилэн сумын алдарт уяач Д.Эрдэнэбилэгийн Сартай хээр түрүү магнай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын залуу уяач Б.Энхбаярын хээр аман хүзүү Булган аймгийн Сэлэнгэ сумын алдарт уяач Э.Энхбаярын хээр айргийн гурав Төв аймгийн Эрдэнэсант сумын залуу уяач Т.Товуудоржийн Сартай халтар…
-
Хамтарсан ЗГ байгуулах намын дарга нар “Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэх” тунхагт гарын үсэг зурлаа

Хамтран Засгийн газар байгуулахаар болсон Монгол ардын нам, Ардчилсан нам ХҮН намын дарга нар өнөөдөр Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдэх тунхагт гарын үсэг зурлаа. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээс бүрдсэн парламент өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдаа томилсон. Наадмаас өмнө ЗГ-аа бүрдүүлэх товтой байна. Л.Оюун-Эрдэнэ: Эрх мэдэл бүхэн хяналт, тэнцэлтэйгээр баланслах ёстой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:…
-
Д.Мөнхөө, Ч.Дамдиншарав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж,…
-
Дархан аварга Г.Өсөхбаярт хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Энэ үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Дархан аварга…





