-
“Нүүдэлчин заан” хамтарсан сургуулилалт Энэтхэгт болж байна

Монгол, Энэтхэг улсад жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Нүүдэлчин заан” цэргийн хамтарсан сургуулилалт Энэтхэг улсад өчигдөр эхэллээ. Уг сургуулилалтын нээлтэд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, БНЭУ-ын Зэвсэгт хүчний жанжин, хошууч генерал Прасанна Жоши нар оролцов. 16 дахь удаагийн энэ сургуулилалт Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мегалая мужид 7 дугаар сарын 3-16-ны хооронд үргэлжилнэ. Энэ удаад…
-
Монгол, Энэтхэгийн цэргийн хамтарсан сургуулилалт эхэлжээ

Жил бүр Монгол, Энэтхэг улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин Заан” цэргийн хамтарсан сургуулилалт эхэлсэн тухай Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлэв. 16 дахь удаагаа зохион байгуулж буй хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилалт Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мегалая мужид долдугаар сарын 3-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд хоёр орны цэргүүд уулархаг бүс нутагт хамтарсан ажиллагаа явуулах ур чадварыг дээшлүүлэх сургуулилалт хийх аж. …
-
С.Өнөр: Засгийн газрын болж бүтэхгүй асуудал сөрөг хүчингүй парламентаас улбаатай

УИХ-ын 126 гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн сайд нарын томилгоо хэрхэн хийгдэх нь анхаарал татаж буй. Энэ асуудалд судлаачид ямар байр суурьтай байгаа талаар “Тасралтгүй боловсрол” судалгааны институтийн багш, улс төр судлаач, нийтийн удирдлагын магистр С.Өнөртэй ярилцлаа. –Хамтарсан, эвслийн Засгийн газар байгуулагдвал дахин сөрөг хүчингүй дөрвөн жилийг үдэж мэдэхээр байна. Та энэ тал дээр…
-
Мерих Демирал Нидерландын эсрэг тоглолтод оролцохгүй байж магадгүй

Туркийн шигшээ багийн тоглогч Мерих Демирал шөвгийн 16-д Австрийн багтай тоглохдоо 57 секундэд эсрэг багийн хаалганд гоол оруулсан. Ингэснээр Европын аваргын түүхэнд хамгийн хурдан хийсэн гоолын 2-т жагссан. Тэрээр гоолын баяраа хийхдээ үндсэрхэг үзэлтэй Саарал чононуудын мэндчилгээг хэрэглэсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь саарал чононуудын мэндчилгээг Австри улсад хориглодог бөгөөд 4000 еврогийн торгууль ногдуулдаг.…
-
“Монгол ХААН” жүжгийн график роман Испани хэл дээр хэвлэгдэж, Испани болон Латин Америкийн орнуудад борлуулагдана

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг найруулагч Херо Баатарын найруулга болох “Монгол Хаан” нэрээр дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театруудын ноён оргилуудад үргэлжлүүлэн тавигдсаар байгаа билээ. Өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-ийн алдарт Колесиум театрт “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график романы англи хэл дээрх анхны хэвлэлтийн нээлтийг хийсэн.…
-
Сонсголонгоос 22-ын товчоо хүртэлх замыг шинэчлэв

Улаанбаатарт өнгөрсөн 6 дугаар сарын 18-22-нд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн юм. Энэ 9.4 км авто замыг 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн засаж байна. Авто худалдааны цогцолбороос баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улс “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд…



