-
Австрали улс “Vape”-ийг эмийн сангаас бусад газар худалдахыг хориглолоо

Австрали улс “Vape” буюу электрон тамхийг эмийн сангаас бусад газар худалдахыг хориглосон анхны улс болжээ. Шинэ хуулийн дагуу 2024 оны долдугаар сарын 1-нээс “Vape”-ийг зөвхөн энгийн өнгө, савлагаатайгаар эмийн сангаас л худалдаж авах боломжтой аж. Энэхүү хуулиар эмийн сангаас бусад газарт “Vape” нийлүүлэх, үйлдвэрлэх, импортлох, арилжааны зориулалтаар борлуулахыг хориглож байгаа юм. Энэ хориг нь никотин агуулаагүй…
-
Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг өнөөдөр томиллоо. Өмнөх дарга Я.Содбаатар нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү-эдийн засагч 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын…
-
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.…
-
Говь-Алтайн засаг даргын үүргийг Г.Чинбат гүйцэтгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Гомбосүрэнгийн Чинбатыг томиллоо. Тус аймгийн засаг дарга Очирбатын Амгаланбаатар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн засаг даргын орлогч Г.Чинбатад Ерөнхий сайд…
-
Монгол, Германы уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн гаргаж байна

Монгол Улсын уран бүтээлчид, олон улсын уран бүтээлчидтэй хамтран, ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Күнстхаллэ Дюссельдорф” орчин үеийн урлагийн музейд “Эх Дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэн гарч байна. “Күнстхаллэ Дюссельдорф” музейн захирал Грегор Янзен, “Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа нар “Эх Дэлхийгээ анагаахуй” төсөл санаачилж, Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан, энэ…
-
Украин Орост бууж өгөхөд бэлэн биш

“Украин ОХУ-д буулт хийж, дайныг зогсоохын тулд ямар ч газар нутгаа өгөхөд бэлэн биш байна” гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампын “Мөргөлдөөнийг хурдан зогсоож чадна” гэсэн мэдэгдлийн талаар сэтгүүлчид асуухад хариулжээ. Тэрээр Вашингтонд айлчлах үеэрээ сэтгүүлчдэд “Киев дайнд хэрхэн шударга, энх тайван тогтоох талаар ямар ч…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-ын Астана хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны долдугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү,…
-
Говийн бүсийн наадам Өмнөговь аймагт болно

Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ой, “Говь шанхын хурд 7″, Говийн бүсийн наадам 7 дугаар сарын 27, 28-нд Өмнөговь аймагт болно. Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар тогтоолын дагуу “Говь шанхын хурд 7”, Говийн бүсийн баяр наадмыг зохион байгуулахаар товложээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн засаг даргын захирамжийн дагуу Батмөнх даян…
-
Гималайд ургадаг бутнаас гаргаж авсан шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргав

Японы банкууд өнөөдрөөс эхлэн АТМ-уудаа Балба улсын нутаг дахь Гималайн нуруунд ургадаг, тод шар цэцэгтэй бутнаас гаргаж авсан, гялалзсан шинэ дэвсгэртээр дүүргэж эхлэв. Японы иргэдийн хэтэвчинд орохоос өмнө энэ иень хэдэн мянган километрийн зайг газар болон агаарын тээврээр туулж байгаа юм. Япон улс мөнгөн дэвсгэртээ Балбад үйлдвэрлүүлж байгаа нь Дэлхийн хамгийн ядуу орны нэгэнд нь орлогын шинэ эх…

