-
Бразилд үерийн уснаас халдварт өвчин дэгджээ

Бразилд үерийн хэмжээ гамшигийн түвшинд хүрээд байгаа бөгөөд 165 хүн нас баржээ. Үүнээс гадна дахин нэг том асуудал бол үерийн уснаас ноцтой гэж хэлж болохуйц халдварт өвчин болох лептоспироз дэгдэж, 800 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ. Уг халдварыг авсан хүмүүст халуурах, бөөлжих, бучин зангирах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаа юм. Сэжигтэй тохиолдлуудын тоо ихээр…
-
Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ аюулд оруулж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Үүнээс хүн ам ихтэй, сургууль болон үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн 1, 17, 18, 19, 33, 28, 29 дүгээр хороонд хүүхэд хохирсон гэмт хэрэг хамгийн их гарчээ. Эдгээр хороонд Толгойт, Тахилт, Таваншар, “Драгон” үйлчилгээний төв, “Москва” хороолол, “Хархорин” захын замын хойд хэсэг гэх мэт хүн ам их төвлөрсөн, хөдөлгөөн ихтэй газрууд байдаг. Эцэг,…
-
403 мянган га талбайн элсний нүүдлийг тогтоож чаджээ

Хятад улсын Бадайнжаран, Тэнгэр, Улаанбүх, Хөвчин зэрэг элсэн цөл, Муу-Ус, Хуланшарга, Хорчин зэрэг газрууд элсэнд дарагдаж, цөлжилттэй тэмцэх шаардлага тулгарчээ. Өмнөд Монголын эдгээр газарт мод тарих замаар 2024 он гарснаас хойших 5 сарын хугацаанд 403 мянга гаруй га талбайн элсний нүүдлийг тогтоон барьж чаджээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 4 дахин их талбайд өнөө жил мод…
-
Б.Хурц, С.Баярцогт нарыг АН нэр дэвшүүлээгүй

СЕХ өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчид тавих шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. АН-ын Үндэсний бодлогын хорооны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Ардчилсан намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоолд Б.Хурц, С.Баярцогт нарын нэр байгаагүй аж. Тиймээс тэднийг…
-
Хүүхдийн эрүүл мэндээр Монгол Улс 185 орноос 110-д орлоо

Монгол Улс 1.3 сая хүүхэдтэй. Хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлдэг. Үүгээрээ бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог. Нийт хүүхдийн 51.2 хувь нь хүү, 48.8 хувь нь охин. 2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 11.818, хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна. 2022-2023 оны хичээлийн жилд 1 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ. “Kids Rights Foundation”…
-
Гал түймэр унтраах, аврах шинэ анги байгуулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг барилгыг тус дүүргийн хөрөнгө оруулалтаар “Дуутын нуруу” ХХК барьж, 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Шинээр байгуулах энэ анги Улаанбаатар хотын хойд хэсэгт амьдардаг 80 гаруй мянган иргэний аюулгүй байдлыг хангах юм.
-
Хүүхэд хүчиндээд зугтсан оргодлыг баривчиллаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан, Монгол Улсын иргэн Э-г Бүгд Найрамдах Киргиз Улсад явахад нь баривчилжээ. ЦЕГ Киргиз, Казахстан улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажилласны үр дүнд түүнийг 5 дугаар сарын 26-нд баривчилсан байна. Уг оргодол 2021 онд бага насны хүүхдийг хүчиндээд, гадаад улсад оргон зайлжээ. Тэр хууль хяналтын байгууллагын хяналтаас…
-
Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо

УИХ өнөөдрийн чуулганаараа Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Монгол Улсын ерөнхий аудитороор Дэлэгийн Загджавыг томилуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар 5 дугаар сарын 30-ны өдөр саналаа УИХ-д ирүүлсэн юм. УИХ 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг 6 жилийн хугацаатай томилсон. 2023 оны 12…
-
Эйфелийн цамхгийн тасалбарын үнийг 20 хувиар нэмнэ

Парис хотын захиргаа Эйфелийн цамхагт насанд хүрэгч орох тасалбарын үнийг ирэх сараас 20 хувиар нэмэхээр тавдугаар сарын 24-нд санал хураажээ. Одоогоор жуулчид Эйфелийн цамхгийн оройд лифтээр гарахад 29.40 евро буюу 43.06 сингапур доллар төлж байна. Энэ үнийг зургадугаар сарын 17-нд 35.30 евро болгож нэмэх бололтой. Мөн Парис хотын зөвлөл Эйфелийн цамхгийн оператор SETE-г дахин хөрөнгөжихийг дэмжиж, Дэлхийн…

