time.mn

Illustration of a bird flying.
  • 10 сумын иргэд цэвэршүүлсэн ус уудаг боллоо

    10 сумын иргэд цэвэршүүлсэн ус уудаг боллоо

    Өмнөговь аймгийн Баян-Овоо, Булган, Манлай, Мандал-Овоо, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн,  Цогтцэций, Цогт-Овоо сумын иргэдийн ундны усны худаг, Даланзадгад сумын орон сууцны цэвэр усны шугаманд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилууллаа. Мөн Даланзадгад суманд 18 мянган шоо метр ус хуримтлуулах багтаамжтай хөв цөөрөм байгуулав. Тус аймгийн засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг хийсэн байна.  Өмнөговийн иргэдийн 70.1% нь шаардлага хангасан…

    May 24, 2024
  • 75 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-нд өглөө

    75 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-нд өглөө

    Үндэсний аудитын газарт Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа. Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн…

    May 24, 2024
  • Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа

    Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа. Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд: эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;…

    May 24, 2024
  • ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

    ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи:…

    May 23, 2024
  • ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

    ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

    2024.05.23 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15 ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР Үс засуулвал: Өлзийтэй сайн Наран ургах, шингэх: 05.04-20.34 Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Хий Аргын тооллын 5 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:04-20:34. Тухайн өдөр туулай…

    May 23, 2024
  • Цагдаагийн бүх төрлийн камерын бичлэгийг ХЭҮК шалгана

    Цагдаагийн бүх төрлийн камерын бичлэгийг ХЭҮК шалгана

    Хүний Эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд дараах асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо.  Нэгдүгээрт, “Технологи ба хүний эрх” нээлттэй хяналт шалгалтын хүрээнд хууль сахиулах үйл ажиллагаанд технологи ашиглаж буй байдал буюу цагдаагийн албан хаагчдын энгэрийн камер, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт нийгмийн хэв журам хангах зорилгоор суурилуулсан хяналтын камерын хэрэглээ, бичлэгийн ашиглалт, хадгалалт, аюулгүй байдалд хүний…

    May 23, 2024
  • Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв

    Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв

    “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд олон улс, улсын чанартай авто замуудын мэдээлэх самбар, хэвтээ тэмдэглэгээ, километрийн заалтыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Талын зам” ТӨХК Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, засварлалаа. Мөн БИС-310 тусгай зориулалтын авто машинаар замын нүхэн эвдрэл засаж байна. 

    May 23, 2024
  • 2689 хүн төрийн албаны шалгалт өглөө

    2689 хүн төрийн албаны шалгалт өглөө

    Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг боллоо. Шалгалтыг нийслэл болон бүх аймагт нэгэн зэрэг 5 ээлжээр зохион байгуулав. Маргааш буюу 5 дугаар сарын 24-нд зөвхөн нийслэл болон Говь-Алтай аймагт шалгалт үргэлжилнэ. Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд 3411 иргэн бүртгүүлсэн байна. Тэдний 2689 нь өчигдөр шалгуулсан бол 722 нь маргааш шалгалт…

    May 23, 2024
  • “Чингис хаан” нисэх буудал 4 одтой боллоо

    “Чингис хаан” нисэх буудал 4 одтой боллоо

    Монгол Улсын иргэний нисэхийн түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2024 оны 2 дугаар сард Дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэл хүртсэн юм. 4 дүгээр сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотод зохион байгуулагдсан “SKYTRAX WORLD…

    May 23, 2024
  • Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр байна

    Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр байна

    Улсын хэмжээнд энэ оны 4 дүгээр сарын эцэст төгрөгийн хадгаламж 18.7 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт хадгаламжийн 15.8 их наяд төгрөг нь иргэдийнх, 2.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм байна. Харин иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон нийт зээлийн өрийн…

    May 23, 2024
←Previous Page
1 … 2,073 2,074 2,075 2,076 2,077 … 2,495
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress