-
УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо,…
-
Олон улсын бөөгийн “Тэнгэр” наадам болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” ТББ хамтран 5 дугаар сарын 25-26-нд Хүйдолоонхудагт “Тэнгэр” олон улсын бөөгийн наадам зохион байгуулна. Хоёр дахь жилдээ болох энэ наадмаар тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, нүүдэлчдийн тэнгэр үзлийн талаар таниулах, бөө мөргөлийн ёс заншил, зан үйлийг олон улсад сурталчлах юм байна. Өнөө жилийн эл наадамд БНСУ,…
-
Хүйдолоонхудагт Хүүхдийн баяр болно

Үндэсний ёс заншил, үндэсний их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Хүйдолоонхудагт “Монгол хүү 2024” хүүхдийн баяр зохион байгуулна. Уг баярын үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, дугуйн уралдаан, “Аав, ээж, би” сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг урлаг, спортын олон үйл ажиллагаа болно.…
-
Их насны морьд уралддаг 25 км зайг дугуйгаар 44 минутад тууллаа

Монголын дугуйн холбоо, “Номадик” дугуйн клуб, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран, “Морь хурдан уу, дугуй хурдан уу” уралдааныг Хүйдолоонхудагт 5 дугаар сарын 18-нд зохион байгуулжээ. 8 дахь жилдээ болсон энэ уралдааны мастер, сонирхогчийн, өсвөр үеийнхэн зэрэг нийт 6 ангилалд 12-70 насны дугуйчид оролцож, 25 км зайд уралдав. Энэ удаагийн уралдаанд Улаанбаатар хот, орон нутгийн нийт 30 клүбийн 290 гаруй…
-
Бямба гаригт эдгээр замыг хаана

Энэ 7 хоногийн бямба гараг буюу 5 дугаар сарын 25-нд “Автомашингүй өдөр” болно. Энэ үеэр хотын төвийн замыг хааж, “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор 06:00-18:00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
-
УИХ-ын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэлийг “Никкей” онцолжээ

Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 29 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна. https://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia/The-Future-of-Asia-2024/Top-Mongolian-politician-stresses-commitment-to-eliminating-corruption Азийн улс орнуудын хөгжил, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, ардчиллын хөгжлийн үйл явц, Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд явуулж буй гадаад бодлого болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг…
-
Төлбөр авах 32 цэгийг бүрэн цахимжуулна

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрлах төлбөр авах цэгүүдийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас үе шаттай цахимжуулж байна. Одоогоор Улаанбаатар хотыг тойрсон 6 товчоог бүрэн цахимжуулж дуусжээ. Ингэснээр иргэд орон нутгийн замд товчоон дээр саатахгүй зорчих боломжтой болж байна. Бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл товчоон дээр 17.4 секунд зарцуулдаг байсан бол одоо 1-2 секундэд саадгүй нэвтэрч байна. 2024 онд улсын хэмжээнд…



