-
“Миний анхны инженерчлэл” Булганд болов

Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд Булган аймагт “Миний анхны инженерчлэл” дадлага боллоо. Шинжлэх ухаан, технологийн сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Space аcademy Mongolia” хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Булган аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 42 сурагч оролцов. Хүүхэд багачуудыг шинжлэх…
-
Машинд гарсан галыг иргэд унтраажээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замыншанд багийн нутгаар дайран өнгөрдөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн засмал замын Цогт-Овоо хяналтын цэг ийн ойролцоо 5 дугаар сарын 4-ний өдрийн 11:25 цагийн орчим ачааны автомашин шатсан байна. Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 5 дугаар сарын 7-ны өдрийн 12:34 цагт хүлээн авчээ. Тус сумын Мал эмнэлэг үржлийн албаны усны автомашин болон автозамаар зорчиж явсан иргэд нийлсэн нийт 40…
-
Машин шатаж, хүн өртөн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Хачигтын голд энэ сарын 7-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан байна. Энэ тухай мэдээлэл цагдаа, онцгой байдлын албанд 17:34 цагт иржээ. Тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдыг 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат, 62 настай эрэгтэй уг галд өртөж нас барсан байсан аж.







