-
Фэйсбүүкээр олон хүн залилсан 7 этгээдийн хэргийг шалгаж дуусжээ

А нарын нэр бүхий 7 этгээд цахим мэдээллийн технологи ашиглан, олон иргэний фэйсбүүк хаягт 2021 оны 8 дугаар сарын 28-наас 2023 оны 6 дугаар сарын 5-ны хооронд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг нь өөрчилж, бусдын эд хөрөнгийг залилан авчээ. Тэд бусдын өмнөөс фэйсбүүк хаягаар нь найз нөхөд, талуудад нь юм биичн, мөнгө зээлэх нэрээр луйвардаж авдаг…
-
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо

Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин цөөлөх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгосон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын…
-
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Европын орнуудад айлчилж байна

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин таван жилийн дараа Европын орнуудад айлчилж байна. Даваа гарагт Францад Ерөнхийлөгч Макрон, Евро комиссын Ерөнхийлөгч фон дер Ляиен нартай уулзана. Дараа нь Серби, Унгарт мөн айлчилахаар болжээ
-
Бразилд үерийн улмаас 75 хүн нас баржээ

Бразилийн өмнөд хэсэгт орших Рио Гранде-ду-Сул мужид үерийн улмаас 75 хүн нас барж, 100 гаруй хүн сураггүй алга болсон бөгөөд 80,000 гаруй хүн гэрээ орхиж дүрвэсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ
-
Гадаадад суугаа монголчуудын санал авах 47 салбарыг байгууллаа

Хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгууллаа.
-
5660 сурагчийн сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг барих газрыг чөлөөлж байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд газар чөлөөлөлтийн явцыг мэдээлэв. Энэ онд нийт 66 төсөл, ажлын хүрээнд 2521 нэгж талбар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 1084 талбарыг чөлөөлсөн байна. Тухайлбал, 7 байршилд нийт 5660 хүүхдийн сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг барьж эхэлнэ. Үүнд зориулан 210 нэгж талбарын 10.59 га газар чөлөөлөх ёстой. Үүнээс 128…
-
2018 онд эхэлсэн 30 сургууль, цэцэрлэгийг барьж дуусаагүй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Боловсролын газрын дарга Б.Амартүвшин уг зөвлөгөөний үеэр дараах мэдээллийг танилцууллаа. Энэ онд нийслэлийн боловсролын салбарт төсвөөс нийт 807.1 тэрбум төгрөгийн гарган, 165 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. 4 дүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад орууллаа. Энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн 7 цогцолбор ашиглалтад оруулна.…



