-
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 21 үйлдлийг таслан зогсоов

Гаалийн байгууллага энэ онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай чиг үүргийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 21 удаагийн үйлдлийг таслан зогсоосон байна. Дээрх 21 удаагийн үйлдэлд холбогдох 9 төрлийн нийт 2732.11 грамм, 489.5 мл бодисыг хураан авч, харьяаллын дагуу тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Энэ нь…
-
Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 149 медаль хүртжээ

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 149 медаль хүртжээ. Тухайлбал,
-
“Powerball” сугалааны азтан 1.8 тэрбум ам.доллар хожжээ

Зул сарын баярын өмнөх өдөр АНУ-ын “Powerball” сугалааны азтан тодорч, Арканзас мужийн нэг иргэн 1.817 тэрбум ам.доллар хожжээ. Энэ нь “Powerball” сугалааны түүхэнд хамгийн өндөр шагналын сантай 2 дахь сугалаа болсон байна. 2022 оны сугалаагаар Калифорни мужийн иргэн 2.04 тэрбум ам.доллар хожиж байв. Ялагч нь цагаан бөмбөгийн 4, 25, 31, 52, 59 болон тусгай “Powerball”…
-
Өвлийн паралимпын наадамд 3 тамирчин оролцоно

“Милан-Кортина” өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох нь. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр болжээ. Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцох монгол цаначин болох юм. Ц.Дашдорж паралимпын наадамд…
-
Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ…





