time.mn

Illustration of a bird flying.
  • Сайхандулаанд тэмээний уралдаантай

    Сайхандулаанд тэмээний уралдаантай

    Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ, ЗДТГ, “Ижий говийн тэмээн сүрэг” холбоо хамтран, 2026.01.03-нд тэмээний уралдаан зохион байгуулах гэж байна. Уг уралдаанд тус аймгийн Сайхандулаан, Мандах, Хөвсгөл, Сайншанд, Даланжаргалан, Айраг сумын тэмээчид оролцон, ат, тайлаг, тором уралдуулж, шилмэл буур, ингэ шалгаруулах юм байна. Тус аймаг 50 гаруй мянган тэмээтэй бол Сайхандулаан сум 6000 тэмээгээр аймагтаа эхний 5-д ордог. Өнгөрсөн хугацаанд…

    December 23, 2025
  • Шинэ жил тэмдэглэхээр ХҮН НАС БАРДАГ УУ?

    Шинэ жил тэмдэглэхээр ХҮН НАС БАРДАГ УУ?

    Яг ийм агуулгаар профессор Д.Ганбат гэдэг хүн асуудал дэвшүүлж, түүнийг нь хүмүүс сошиалаар түгээв. Үнэхээр Шинэ жилийн баяр тэмдэглэхээр олон хүн амиа алддаг гэж үү? Үүнийг сонирхож үзлээ. 12-р сард нас барсан хүмүүсийн амиа алдсан шалтгааныг Шинэ жилийн баяртай холбон судалсан судалгаа алга. Д.Ганбат профессорын баримт болгосон статистикийн эх сурвалж тодорхой бус байсан тул 2016-2024…

    December 23, 2025
  • Электрон тамхийг ч гадаа гарч татахыг шаардах хэрэгтэй

    Электрон тамхийг ч гадаа гарч татахыг шаардах хэрэгтэй

    Манай улс 2021 онд 2.4 тонн электрон тамхины шингэн оруулж ирсэн бол 2023 онд 20 тонн болж нэмэгджээ. Үүнээс үзвэл электрон тамхи татдаг хүний тоо 2 жилийн дотор 8.3 дахин нэмэгдсэн байна. ЭМЯ-наас хийсэн үндэсний тандалтын шаталсан судалгаа (СТЕПС)-гаар Монгол Улсын 4 хүний 1 нь электрон тамхи татаж байна. 2023 онд сургуулийн насны хүүхдүүдэд хийсэн…

    December 22, 2025
  • 21 мэдээллийг албаны нууцаас гаргаж, ил болголоо

    21 мэдээллийг албаны нууцаас гаргаж, ил болголоо

    Tөрийн болон албаны нууцын тухай хуулийн 14.1, 14.2-д заасны дагуу АҮЭБЯ албаны нууцын жагсаалтыг шинэчлэх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Төрийн нарийн бичгийн даргын 2025.10.07-ны А/179 дугаар тушаалаар байгуулсан уг ажлын хэсэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, гарын тосны газар, Үндэсний геологийн албаны албаны нууцын жагсаалтын төслийг холбогдох санал,…

    December 22, 2025
  • Гал түймэр унтраах, аврах 66-р анги шинэ барилгатай боллоо

    Гал түймэр унтраах, аврах 66-р анги шинэ барилгатай боллоо

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ барилгатай боллоо. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан уг барилгыг өнөөдөр ашиглалтад оруулав. Шинэ барилга ашиглалтад орсноор гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай, аюулгүй, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж, алба хаагчдын ажиллах орчин стандартын шаардлагад нийцэн сайжирч байна. Түүнчлэн…

    December 22, 2025
  • Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40 см нимгэн, цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдэв

    Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40 см нимгэн, цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдэв

    Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 10-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Гэвч энэ нь 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байгаа юм. Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч…

    December 22, 2025
  • Хуванцар савны таглаа, хүнсний хаягдал тосоор бүтээгдэхүүн хийж байна

    Хуванцар савны таглаа, хүнсний хаягдал тосоор бүтээгдэхүүн хийж байна

    Ноос, ноолуурын салбарын хог хаягдлын менежментийг сайжруулах “Нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн хог хаягдал менежментийн туршлага” сэдэвт арга хэмжээг “Өнгө нэм” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. Энэ талаар “Өнгө нэм” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэтэй ярилцлаа. -Танай төрийн бус байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Хог хаягдал үүсгэгч аж ахуйн нэгжүүд болон дахин боловсруулах үйлдвэрүүдийн хооронд ямар үүрэг…

    December 22, 2025
  • Гадаадын иргэн, харьяалалгүй 807 хүн ЭМДС-гаас 534.8 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ

    Гадаадын иргэн, харьяалалгүй 807 хүн ЭМДС-гаас 534.8 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ

    ЭМДЕГ-аас дараах статистик мэдээллийг өглөө. Энэ оны эхний 11 сарын байдлаар гадаадын иргэн болон харьяалалгүй 807 хүн ЭМД-д хамрагдсан байна. Эдгээр иргэд дээрх хугацаанд: Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4 хувиар тооцож, ЭМД төлнө. Тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМДС-гаас хөнгөлүүлж, 80 хувийг…

    December 22, 2025
  • Түр орлон гүйцэтгэх хугацаандаа өөртөө болон эхнэртээ удаа дараа урамшуулал олгожээ

    Түр орлон гүйцэтгэх хугацаандаа өөртөө болон эхнэртээ удаа дараа урамшуулал олгожээ

    Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 264 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 247 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны…

    December 22, 2025
  • Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орууллаа

    Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орууллаа

    Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажиллалаа. Нийслэлийн Боловсролын газраас энэ онд…

    December 22, 2025
←Previous Page
1 … 279 280 281 282 283 … 2,287
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress