-
Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Энэ сарын 21-нд буюу ирэх бямба гарагт Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас…
-
Монгол банкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөллөө

УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигч С.Наранцогтоос гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд С.Наранцогтыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад, санал хураалтад оролцсон гишүүдийн 79.8 хувь нь дэмжсэнээр УИХ-ын тогтоол батлагдлаа. Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдсон тул бүрэн эрхийн хугацаа нь дууссан Б.Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм.
-
Өмнөд Солонгосын 2 фермээс шувууны ханиад илэрчээ

Өмнөд Солонгосын төвийн бүс нутагт байрлах өндөглөгч тахианы фермүүдэд өчигдөр шувууны ханиад илэрснийг эрх баригчид мэдээллээ. БНСУ-ын Чүнчон мужийн Госан болон Чонан хот дахь өндөглөгч тахианы 2 аж ахуйгаас гоц халдварт H5N1 шувууны ханиад илэрчээ. Үүнтэй холбогдуулан тус аж ахуйд ариутгал хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Энэ нь Өмнөд Солонгост хүйтний улирал эхэлснээс хойш шувууны…
-
“Тэнэг гичийнүүд” гэж хэлсэн Францын тэргүүн хатагтай шүүхэд дуудагджээ

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон шоу үймүүлсэн феминист эмэгтэйчүүдийг “Тэнэг гичийнүүд” гэж хэлж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбогдуулан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг хэд хэдэн байгууллага түүнийг шүүхэд дууджээ. Брижит Макрон өнгөрсөн долоо хоногт Парисын “Folies Bergère” театрт тоглолт үзжээ. Түүнийг өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан, жүжигчин, комедиан Ари Абиттантай тайзны ард ярилцаж байх…
-
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, тэр дундаа нарны эрчим хүчний халаалтын системийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд…
-
Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа

Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь нь буюу ойролцоогоор 1.7 сая гаруй иргэн Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг дангаар үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот…
-
Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

NBA-ын тоглогч асан домогт Коби Брайантын өмсөж байсан “Nike” брэндийн “Grinch” загварын пүүзийг дуудлага худалдаанд оруулахад бэлдэж, Калифорни мужийн Беверли Хиллс хотод байрлуулжээ. Уг пүүзийг Коби Брайант 2010 оны 12-р сарын 25-нд “Майами Хит” багтай тоглохдоо өмсөж байжээ. Коби Зул сарын баярын тоглолтод уг пүүзийг өмссөнөөс хойш “Nike”-ын “Grinch” загварын пүүзний борлуулалт эрс ихсэж, Зул сарын баяраар…
-
Оросын 245 тэрбум ам.долларыг Украинд зээлүүлэх эсэхийг хэлэлцэж байна

Европын Холбооны удирдагчид Оросын олон тэрбум долларын актив хөрөнгийг царцаасан. Уг мөнгийг Украины цэргийн армийг санхүүжүүлэх зорилгоор зээлүүлэх эсэхийг ЕХ хэлэлцэж эхэлжээ. ОХУ-ын 245 тэрбум ам.долларын актив хөрөнгийг Бельги улсад байршилтай “Euroclear” компани эзэмшдэг аж. Гэвч Бельги улсын зарим эрх баригч Оросын хөрөнгийг ашиглах тал дээр эсрэг байр суурьтай байна. Харин Оросын тал өөрсдийнх нь…


