time.mn

Illustration of a bird flying.
  • Өнгөрсөн жил нийслэлийн тээврийн товчоод дээр 291 тарваганы мах хураан авчээ

    Өнгөрсөн жил нийслэлийн тээврийн товчоод дээр 291 тарваганы мах хураан авчээ

    Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуустал байнгын болон хөдөлгөөнт эргүүл гаргаж, хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулахаар өнөөдөр нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэлээ. Өнөөдөр НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудад холбогдох чиглэл…

    August 13, 2025
  • Орон нутгийн үнэт цаас гаргаж, ДЦС барихыг нь Өмнөговьд зөвшөөрлөө

    Орон нутгийн үнэт цаас гаргаж, ДЦС барихыг нь Өмнөговьд зөвшөөрлөө

    Өмнөговь аймаг орон нутгийн үнэт цаас гаргаж, дулааны цахилгаан станц барих төслөө өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжлэг авлаа. Хуралдаанд Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат, засаг даргын орлогч Ж.Занабазар нар оролцож, орон нутгийн үнэт цаасны бүтэц, шинэ цахилгаан станц барих хэрэгцээ шаардлага, төслийн үндэслэл, техник, эдийн засгийн нарийвчилсан мэдээллийг танилцуулав. Даланзадгадын одоогийн ДЦС-ыг 2000…

    August 13, 2025
  • Дугуйн хамгийн том уралдаанд оролцогчид маргааш Ховдод хүрнэ

    Дугуйн хамгийн том уралдаанд оролцогчид маргааш Ховдод хүрнэ

    Дугуйн спортын тамирчдын тэсвэр тэвчээр, ур чадварыг сорих “Tour of Mongolia” уралдааны 26 дахь удаагийн тэмцээнд оролцогчид өчигдөр Говь-Алтай аймгийн төв Алтайгаас гараагаа эхэлсэн. Тэд өчигдөр Шаргын говийг туулаад, өнөөдөр Ховд аймгийн нутагт явж байна. Тамирчид маргааш Ховд аймгийн төвд очно. Эг уралдаанд оролцогчид очсон газар бүртээ BMX, trail дугуйн үзүүлбэр, баланс байк 4-5 нас,…

    August 13, 2025
  • Улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна

    Улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна

    Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна. Өнөөдрийн /2025.08.13/ 09:30 цагийн байдлаар 167.713 иргэн уг төсөлд саналаа өгчээ. Та 11-11 төв болон “E-Mongolia” системээр саналаа өгч, төсвийн шинэчлэлд оролцоорой.

    August 13, 2025
  • Татварын шинэчлэлд үндэсний үйлдвэрлэгчдийн өгсөн саналыг дахин нягтлахаар боллоо

    Татварын шинэчлэлд үндэсний үйлдвэрлэгчдийн өгсөн саналыг дахин нягтлахаар боллоо

    Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөл өнөөдөр /2025-08-12/ хуралдав. Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл,…

    August 13, 2025
  • Боловсролын яам хурлын танхимаа 969.7 сая төгрөгөөр тохижуулжээ

    Боловсролын яам хурлын танхимаа 969.7 сая төгрөгөөр тохижуулжээ

    Олон нийтийн анхаарлыг татаад буй ширээ, сандлаа ямар мөнгөөр авснаа Боловсролын яам өнөөдөр тайлбарлав. 2025 оны улсын төсвийн мөнгөөр боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчилж буй аж. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Фэйд трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан юм байна. Гэрээний дагуу цаасгүй хурлын…

    August 13, 2025
  • Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг 12% болгон бууруулахыг шаардав

    Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг 12% болгон бууруулахыг шаардав

     Ахмадууд тэтгэврийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэтгэврийн зээл олгох одоогийн журам ахмадуудын хэрэгцээ шаардлагыг хангах бодит байдалд нийцэхгүй байгаа талаар удаа дараа өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр ахмадууд зээлийн хүүг 12% болгон бууруулах, хамтран зээлдэгчийн шаардлагыг зөөлрүүлэх, хугацааг сунгах, тэтгэвэр нэмэх гэсэн шаардлага тавьж байгаагаа мэдэгдэв. Мөн тэд 09-дүгээр сарын 15-аас тэмцлийн хурц…

    August 13, 2025
  • Туул голд живсэн 11 настай хүүхдийг эрэн хайж байна

    Туул голд живсэн 11 настай хүүхдийг эрэн хайж байна

    Өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан гэжээ. Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж…

    August 13, 2025
  • Боксын ДАШТ-д оролцох 10 боксчины найм нь тодорлоо

    Боксын ДАШТ-д оролцох 10 боксчины найм нь тодорлоо

    Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж…

    August 13, 2025
  • Бусын голд гарсан түймрийг унтраалаа

    Бусын голд гарсан түймрийг унтраалаа

    Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Бусын голд энэ сарын 7-нд ойн түймэр дэгдсэн юм. Үүнийг сансрын хиймэл дагуулаар илрүүлсэн юм. Уг түймрийг өнөөдөр /2025.08.13/ 09:15 цагт бүрэн унтраалаа.

    August 13, 2025
←Previous Page
1 … 293 294 295 296 297 … 1,892
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress