-
С.Ганбаатар: 20 орчим УИХ-ын гишүүн бүрэн эрхтэйгээ хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа

Долоо хоног бүр хүрдэг “Лхагвын тойм” нэвтрүүлгийн шинэ долоо хоногийн дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо. Түүнтэй УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийн хугацаанд шалгах уу, эсвэл түдгэлзүүлэх үү, мөн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хэрэг зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа. -За хөдөө яваад ирлээ. Хоёулаа шууд ярилцах нөхцөл байдал бүрдлээ. Сайн явж ирэв…
-
Казахстанд ажиллаад төлсөн НДШ-ийг Монгол Улсад тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилд оруулж тооцно

Бүгд найрамдах Казахстан улс болоод манай улсын засгийн газар хооронд тэтгэврийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсныг өнөөдөр парламентаар соёрхон баталлаа. Дээрх хэлэлцээрийн тухай салбарын сайдаас тодруулахад: -Хоёр орны засгийн газар хооронд хийгдсэн хэлэлцээрийг өнөөдөр УИХ соёрхон баталлаа. Энэ хэлэлцээрийн үр дүнд ямар асуудал шийдэгдэх вэ? -Монгол улсаас Бүгд найрамдах Казахстан улсад давхардсан тоогоор 61 мянган хүн…
-
Хүннү судлалын олон улсын хурал болж байна

Унгар улсын Будапешт хотод Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Унгарын Нийтийн соёлын өвийн агентлаг, Унгарын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй “Евразийн иргэншлийн үүсэл ба салбар хоорондын хамтын судалгаа-Археологийн соёлын сүлжээ тэдгээрийн харилцан нөлөөлөл” олон улсын хурлыг Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээж “Хүннүгийн судалгааны хамгийн томоохон дурсгалт газар…
-
Багш нартай барьцсан эмч нараа Г.Занданшатар яах юм бол?

Цалингаа чамласан багш нарыг улс төрийн бужигнаан дундуур МҮЭХ ажил хаялтад турхирч, улстөрчдөд хүчээ үзүүллээ. “Огцрох амархан” жагсаалыг огт тоохгүй явсаар огцорсон Л.Оюун-Эрдэнэ шиг алдаа гаргасангүй, Г.Занданшатар. Уг нь түүнд өрсөлдөгчид нь тийм л санаатайгаар ийм дэгээ тавьсан биз. Ялаа батгана гэж доромжлох нь байтугай яаж ийгээд асуудлыг шийдлээ. Гэвч түүнээс авах шалгалт үүгээр дууссангүй.…
-
The Mongolz Spirit багийг буулгаж авч, хасагдах шатанд шалгарлаа

The Mongolz баг IEM Chengdu 2025 тэмцээний хасагдах шатны сүүлчийн эрхийн төлөөх тоглолтод Оросын хүчирхэг Spirit багтай тоглож, гал гарсан цувралын эцэст 2:1 харьцаагаар Spirit багийг яллаа. Ийнхүү тэд IEM Chengdu тэмцээний хасагдах шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж байна.





