-
Ж.Баярмаа: ҮХЦ Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээс биш эгүүлэн татах тухай дүгнэлт гаргаагүй

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудал их хурлын анхаарлын төвд байна. Энэ асуудлаар УИХ-ынгишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа. -УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал цэцийн дүгнэлттэйхолбоотойгоор үүсэх үү? -Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт хоёр асуудал дээр гарсан. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж ҮндсэнХууль зөрчсөн гэж дүгнэсэн. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөнбол дараа нь яах ёстой талаар хууль зүйн үр дагавар байхёстой. Энэ тухай УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухайхуульд тус тус тусгасан байдаг. Тус хуулиудын 9.3 болон9.4-т УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэх мэт бусад албантушаалтууд Үндсэн Хууль зөрчсөн тохиолдолд, эгүүлэнтатах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж заасан байгаа. Хэлэлцэхдээ УИХ хүлээн зөвшөөрвөл Төрийн байгуулалтынбайнгын хороогоор хэлэлцэнэ гэж заасан байдаг. ИнгээдТөрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд гарсаншийдвэр, дүгнэлтэд үндэслээд УИХ-ын чуулганаархэлэлцэнэ гэж маш тодорхой заасан. Харин Цэцийндүгнэлтэд үндэслэн ямар нэг хүлээн зөвшөөрөх эсэх тухайасуудлыг хэлэлцэхгүй гэж заасан байгаа. УИХ-ын Төрийнбайгуулалтын байнгын хороогоор УИХ-ын дэд даргыгогцруулах тухай асуудлыг хуулиараа хэлэлцэхгүй. УИХ-ындэд даргыг тухайн бүлэг нь огцруулах эсэх хүсэлтээ УИХ-д өгнө. Үүнийг нь УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын дэддаргыг эгүүлэн татах эсэхийг Их Хурлын гишүүдшийднэ.Миний зүгээс хуулиа бариад хэлэлцэх ёстой л гэжхарж байна. –Тэгэхээр Х.Булгантуяа дэд даргыг эгүүлэн татах ёстойгэсэн үг үү? -Эгүүлэн татах ёстой гэж заагаагүй. ҮХЦ-ийн зүгээс Үндсэнхууль зөрчсөн эсэхийг л заана. Өөр юу ч заахгүй. Тэгэхээрдүгнэлт хэсэг буюу Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзвэлзөрчөөгүй л гэнэ. Зөрчсөн гэвэл зөрчсөн гэсэн үг. Цэцийнгаргасан Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин Үндсэн хууль зөрчсөн гишүүнд ямар хариуцлагатооцохыг УИХ шийдэх ёстой. -АН-ын бүлгийн зүгээс мэдэгдэл гаргаж ҮХЦ-ийншийдвэрийг дэмжинэ гэсэн байна лээ. Таны зүгээс ямарбайр суурьтай байна вэ? -АН-ын бүлэг ҮХЦ-ийн дүгнэлтийг дагана гэдэг байрсууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Би ч гэсэн намынхаабайр суурийг дагана. –Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татаж, оронд ньО.Содбилэгийг оруулж ирж шатахууны хангамжид ч нөлөөлөх боломжтой гэсэн яриа гарч байна. Энэ талаартанд ямар нэгэн мэдээлэл байгаа юу? -Энэ талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Ер нь эгүүлэнтатахгүй ч байж болно шүү дээ. Хэлэлцэх нь чухал байна. Магадгүй олонхоороо татахгүй гэдэг шийдвэр гарвалтатахгүй. Хуульд заавал эгүүлэн татна гэсэн зүйл байхгүй. –Хэрэв эгүүлэн татвал О.Содбилэгийн нэр яригдажбайна л даа? -Би Ардын намын асуудлыг яаж мэдэх билээ. Тухайн намөөрсдөө юу зөв гэж үзсэнээрээ л шийдэх байх. –Х.Булгантуяаг дэд даргаас нь буулгаад гишүүнээр ньүлдээх нь зөв гэдэг байр суурь зарим гишүүдэд байналээ? та ямар байр суурьтай байна вэ? -Би ахин дахин хэлээд л байна. ҮХЦ-ийн дүгнэлт юу гэжгарсан юм? Тэрийг л бид баримталж шийдвэрээ гаргахёстой. -Мэдээлэл өгсөнд баярлалаа.
-
Дэлхийд хамгийн ойртож ирсэн “Beaver” супер сар тэнгэрт мандлаа

Энэ оны дэлхийд хамгийн ойр зөрж өнгөрч, тод гэрэлтэх “Super Beaver Moon” сар тэнгэрт мандлаа. Сар Монголын цагаар 21:19 цагт тэнгэрт бүтэн харагдаж эхлэв. Жирийн нүдээр уг сарны хэмжээ бусад бүтэн сартай үеийнхээс ялгагдаж харагдахгүй ба зөв цагт нь, тохиромжтой газраас харвал сар илүү том харагдана.
-
“Тоглоомын Түүх” хүүхэлдэйн киноны 5-р ангид тоглоомууд электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө

Тоглоомын Түүх хүүхэлдэйн киноны 5-р анги 2026 оны 6-р сарын 19-нд нээлтээ хийхээр товлосон ба дараа жил гарах шинэ ангид тоглоомууд “Лили Пад” хэмээх электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө гэж тус киноны найруулагч Эндрю Стэнтон мэдэгджээ. “Орчин цагийн эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон, хүүхдүүдийн бүх анхаарлыг булааж буй гар утас, таблет, ipad гэх мэт электрон төхөөрөмж манай…
-
Оюу толгойн зэсийн баяжмалыг төмөр замаар тээвэрлэнэ

“Оюу толгой” компанийн хувьд анхны ачилтаас хойш өнөөдрийг хүртэл нийт 12 жилийн хугацаанд зэсийн баяжмалаа зөвхөн Гашуунсухайт боомтоор, 100 хувь авто тээврээр гаргаж ирсэн. Зэсийн баяжмалын багахан хэсгээ энэ долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлэн Замын-Үүд боомтоор, төмөр замаар экспортолж эхэллээ. Зэсийн баяжмалыг хоёрдогч боомтоор гаргасан анхны тохилдол бөгөөд шинэ хэрэглэгчдэд өрсөлдөөн үүсгэж, зэсийн үнийг…
-
Зээл авах хүсэлт хүлээн авах хугацааг сунгав

Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад олгодог хөнгөлттэй сургалтын зээлийн хүсэлт хүлээн авах хугацааг 14 хоногоор сунгажээ. Оюутан, суралцагчид 2025-2026 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд энэ зээлийг авч болно. Уг зээлийг авахыг хүсвэл сурч буй сургуулийнхаа сургалтын албанд хүсэлтээ гаргах юм байна. Зээл авахыг хүсэгчид Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан…
-
Эмнэлгүүдийн дарга нар хуурамч нэхэмжлэл үүсгэж ЭМДС-ын тонодог нөхцөл байдал тогтоогджээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга…
-
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ

Эдийн засаг, бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлын гишүүд, уул уурхайн салбарын төлөөлөл, газрын тос хайгуул олборлогчид, бизнесийн төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр уул уурхай, байгалийн хийн хайгуул ба олборлолт, даатгал, үнэт цаасны арилжаа, газрын тос зэрэг эдийн засгийн голлох салбаруудад тулгамдаж буй асуудлыг ярилцлаа. Хууль тогтоомжийн хүрээнд хийх…



