-
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас болно. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо болоод Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болоод Хүний хөгжил…
-
87 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлагнаж мөнгө угаажээ

Х.Х, Х.Ц, Г.А нар нь бүлэглэн 2019-2023 онуудад өөрсдийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, 107 хуулийн этгээдэд нийт 87 тэрбум 662 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 944 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, цахим тайлангийн системд тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд өгсөн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлджээ. Энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн…
-
“Соёл танаас эхэлнэ” аян эхэллээ

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох, дүрэм журмыг танилцуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Aюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” сэдэвт сарын аян эхэллээ. Энэ хүрээнд “Соёл танаас эхэлнэ”, “Эрхэм жолооч, иргэд та бүхэн тамхины иш хогоо ил задгай бүү хаяарай” гэсэн уриалгаар хогийн саваа жигдэлж, иргэдэд анхааруулах юм байна. Авто замын зорчих хэсгийн…
-
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр урьдчилан хэлэлцээд, прокурорт буцаалаа. Түүнийг яллахад шаардлагатай нотлох баримт хангалтгүй, зарим баримтыг бэхжүүлэхэд алдаа гарсан хэмээн шүүгч үзэж, өмгөөлөгч нарын зарим саналыг хүлээн авав. Түүнд Эрүүгийн хуулийн 22.12-1, 18.6-2.3-т заасан хэргээр АТГ 2024 онд эрүүгийн…
-
Монголын 11 бууч ДАШТ-д өрсөлдөнө

Египет улсын Каир хотод буудлагын спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 7-18-нд болно. 56 дахь удаагийн уг тэмцээнд 71 орны нийт 697 тамирчин оролцохоор мэдүүлжээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг (урт буу), Д.Оюун (гар буу) нарын удирдлага дор урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх…
-
Зорчигчийн 2 хөл машины бүхээгт хавчуулагдан гэмтсэн осол гарчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өчигдөр авто замын зорчих хэсэгт 2 машин мөргөлдсөний улмаас 1 хүн машины төмөр хийцэд хавчуулагджээ. Замын цагдаагаас ирсэн уг дуудлагыг 11-р сарын 3-ны 12:04 цагт аврагчид хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo-3” загварын бага оврын ачааны машин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын машинтай мөргөлдсөн байв. Уг ослын үеэр ачааны машинд…
-
Монголбанк 2.8 тонн алт худалдан авлаа

Монголбанк 10 дугаар сард 2,829 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.7 тонн үнэт металл худалдан авлаа. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,532.9 кг үнэт металл худалдан авсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг Дэлхийн зах…
-
The Cat in the Hat 2026 Western Animation
The Cat in the Hat Animated Movie Trailer Unleashed by Warner Bros: Bill Hader Brings the Chaos in 2026 His comedic timing, vocal charisma, and improvisational skill make him a perfect fit for this fresh interpretation. However, he is given one last chance by the institute when he is given the task to disrupt the…
-
УИХ-ын дээр МАН заларч байна

“УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гээд Үндсэн хуульд бичээстэй байна. Энэ хуулийг манадаг Үндсэн хуулийн цэц нь УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон атал МАН-ын бүлэг түүнийг авч үлдэхээр учиргүй зүтгэж эхэллээ. Дэд даргын албан тушаалаас нь түүнийг чөлөөлөөд, гишүүн хэвээр нь үлдээхээр намынх нь бүлэг зүтгэж байгаа юм.…

