time.mn

Illustration of a bird flying.
  • Д.Ганмаа: Надад МАН-аас нэр дэвших саналыг 3 удаа тавьсан

    Д.Ганмаа: Надад МАН-аас нэр дэвших саналыг 3 удаа тавьсан

    МАН-ын жагсаалтын 6-д жагсаж, парламентад “ногоон гэрлээр” хөл тавьсан гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Д.Ганмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Таныг Харвардад олон жил ажилласан гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Харвардаас яагаад МАН-ын жагсаалтад орж, нэр дэвших болсон талаар яриагаа эхлэх үү? -За би эрүүл мэнд, дээд боловсрол,  гадаадад  байгаа монголчуудын төлөөлөл болж, МАН-ын жагсаалтад орж, нэр…

    October 29, 2025
  • Нийслэлд барьж буй орон сууцтай Засгийн газар танилцаж байна

    Нийслэлд барьж буй орон сууцтай Засгийн газар танилцаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд: Танилцах асуудал: • Нийслэлд 2025-2028 онд барьж, ашиглалтад оруулах орон сууцны бүтээн байгуулалтын явцын талаар

    October 29, 2025
  • Д.Амарбаясгалан 30 хоногийн дотор огцрох өргөдлөө гаргах ёстой

    Д.Амарбаясгалан 30 хоногийн дотор огцрох өргөдлөө гаргах ёстой

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах хүсэлтээ нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Прокурор уг хэргийг хянаад, өнгөрөгч долоо хоногт мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн…

    October 29, 2025
  • 24 компани “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрээс шахмал түлш тээвэрлэж байна

    24 компани “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрээс  шахмал түлш тээвэрлэж байна

    Нийслэлд 24 тээврийн компани “Тавантолгой түлш” компанийн зүүн үйлдвэрийн агуулахуудаас борлуулалтын цэгүүд рүү шахмал түлш тээвэрлэж байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэг ажиллаж, 8.5 мянган тонн мидлинг, 6.3 мянган тонн хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна. Борлуулалтын зарим цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байгаа тул нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар…

    October 29, 2025
  • Алтны үнэ унц нь 5000 ам.доллар хүрч өсөх хандлагатай байна

    Алтны үнэ унц нь 5000 ам.доллар хүрч өсөх хандлагатай байна

    Ирэх 12 сарын хугацаанд унц алтны үнэ 4980 ам.долларт хүрч, одоогийн түвшнээс 27 хувиар өснө гэж Киото хотноо болж буй Лондоны үнэт металлын зах зээлийн холбооны жил тутмын чуулганд оролцсон төлөөлөгчид таамаглаж байна хэмээн Mining.com мэдээллээ. 1979 оноос хойш жил бүр хамгийн өндөр өсөлттэй байгаа алтны үнэ энэ жил 52 хувиар өссөн билээ. Тодруулбал, энэ…

    October 29, 2025
  • ДЦС-ууд 13 хоногийн нөөцтэй байна

    ДЦС-ууд 13 хоногийн нөөцтэй байна

    Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 663.6 мянган тонн нүүрсний нөөц, 3,405 тонн мазутын нөөцтэй байна. Энэ нь 13 хоног хэрэглэх нүүрс, мазут юм.

    October 29, 2025
  • С.Амарсайхан: Би Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах боломжгүй гэж албан ёсоор мэдэгдлээ

    С.Амарсайхан: Би Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах боломжгүй гэж албан ёсоор мэдэгдлээ

    УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханыг өнөөдөр Засгийн газрын хуралдааны эхэнд албан тушаалаас нь чөлөөллөө. Энэ тухайгаа С.Амарсайхан ийн мэдэгдэв. -Би цаашид Г.Занданшатарын тэргүүлсэн,үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ. Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно. Засгийн газрын үйл…

    October 29, 2025
  • 21-р хорооллоос Гэмтэл хүртэлх 6 эгнээ замыг энэ сарын 31-нд нээнэ

    21-р хорооллоос Гэмтэл хүртэлх 6 эгнээ замыг энэ сарын 31-нд нээнэ

    Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын ажил 88 хувьтай үргэлжилж байна.Уг авто замын эхний байршилд 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг зургаадугаар сард нээсэн бол үлдсэн 1.5 км авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээхээр ажиллаж байна. НЗДТГ-ын мэдээлснээр, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам хүртэлх авто замын суурь хучилтын…

    October 29, 2025
  • Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа

    Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа

    Хариуцлагын гэрээ зөрчсөн гэсэн шалтгаанаар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдэв. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт 54 гишүүн гарын үсэг зурсан байв. Тэдний 48 нь анхны шийдвэртээ итгэлтэй байж, УИХ-ын чуулганд ч Засгийн газрыг огцруулах…

    October 29, 2025
  • 10-14 насныхны дунд улаанбурхны тархалт өндөр байна

    10-14 насныхны дунд улаанбурхны тархалт өндөр байна

    Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, улаанбурхан өвчин туссан нь батлагдсан өвчтний тоо 13.544 болжээ. Одоогоор улаанбурхны халдвар авсан 6 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эдгэрсэн 13.527, нас барсан 11 хүн бий. Харин хавьтал болсон нийт 96.794 хүн байгаа аж. Энэ өвчинд хамгийн их өртөж байгаа нь 10-14 насны хүүхдүүд. Тэдний дунд улаанбурхан…

    October 29, 2025
←Previous Page
1 … 319 320 321 322 323 … 2,176
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress