-
ХҮН-ын бүлэг С.Бямбацогтоос бүлэгтэй болохыг хүсжээ

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт ХҮН-ын зөвлөлтэй уулзахад тус намын гишүүд УИХ-д бүлэгтэй болохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 126 гишүүнтэй парламентад 12 гишүүн нь сонгогдсон бол нам бүлэг байгуулах боломж үүсдэг. Харин ХҮН парламентад 8 суудалтай. Тус намын зөвлөлийн дарга П.Ганзориг: -Хэдийгээр манай нам бүлэг байгуулж чадаагүй ч бүлгийн дайтай үйл ажиллагаа явуулдаг. Бүлгийн эрх эдлэх…
-
С.Бямбацогт: МАН-ын үзэл баримтлал надаас арилахгүй

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт УИХ-д суудалтай жижиг намуудтай уулзаж, ярилцсан байна. МАН-ын ахмад лидерүүдийн нэг С.Бямбацогтын хувьд УИХ-ын даргаар сонгогдож ажиллахдаа намын гишүүнчлэлээс татгалзах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа ч намынхаа үзэл баримтлалыг үргэлж баримталсаар явахаа ч нуусангүй. Түүнийг УИХ-ын даргад томилох санал хураалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 16.00 цагаас хэлэлцэнэ. Одоо үйлчилж байгаа буюу…
-
Москвагийн олон улсын кино наадамд “Задлаагүй захиа” өрсөлдөхөөр шалгарлаа

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам 4 дүгээр сарын 16-23-нд болно. Уг наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” киногоор нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм. Уг наадмыг зохион байгуулах хороо энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг өчигдөр /2026.04.03/ албан ёсоор зарлалаа. Нийт 43 орны 200…
-
П.Ганзориг: ЗГ огцрох бүрт УИХ-ын дарга солигдож байна

УИХ дахь ХҮН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд танилцууллаа. УИХ-ын гишүүн П.Ганзориг: -УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Өнөөдөр ТББХ хэлэлцээд дэмжсэн. Одоо чуулганаар хэлэлцэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх гол агуулга энэ хуулийн төсөлд байгаа. Уг асуудлыг ХҮН-ын зөвлөл хэлэлцэж, энэ нь зарчмын хувьд зөв гэж үзлээ. Бид…
-
Ц.Нацагдоржийн 75 жилийн ойд зориулан “Үүлэн заяа” дуурийг толилуулна

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн мэндэлсний 75 жилийн ойд зориулан, УДБЭТ “Үүлэн заяа” дуурийг толилуулах гэж байна. Уг дуурийг 4-р сарын 11, 12-нд тоглоно. Монголын хөгжмийн нэрт зохиолч Ц.Нацагдорж 1951 оны 4-р сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Шаврынханан хэмээх газар төржээ. Тэрбээр 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг II симфони, “Хөдөөгийн сайхан”…
-
“Сэтгэлийн уяа” уран сайхны кинонд 2 гавьяат тогложээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн 10 дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-наас кино театруудаар гарч эхэлнэ. Тус продакшн уг киногоо VOO-тэй хамтран бүтээжээ. Энэ киног Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тоглосон байна.
-
Дэлхийн тойрог замаас гарсан сансрын нисэгчид аян замдаа сайн явж байгаагаа мэдэгджээ

НАСА АНУ-ын Флорида мужид байрлах Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн 39B хөөргөх тавцангаас 4-р сарын 1-нд “Орион” хөлгийг сансарт хөөргөсөн аж. НАСА хамгийн сүүлд 1972 онд Сар луу сансрын нисэгчдийг илгээж байснаас хойш 54 жилийн дараа тийшээ дахин пуужин хөөргөсөн нь энэ юм. 4 нисэгчтэй “Орион” хөлөг өчигдөр Дэлхийн тойрог замд орсныхоо дараа Сарны далд хэсэг…
-
12 удаа 59 бод хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Б.Бавуусүрэн 32 адуугаа хулгайд алджээ. Тэр адуундаа GPS суурилуулсан байсан учраас цагдаагийн байгууллагатай хамтарч, олсон байна. 17 этгээд 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сарын хугацаанд 12 удаа нийт 59 бод мал хулгайлсныг цагдаагийн байгууллага тогтоолоо. Тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг 2025 оны мөн энэ үетэй харьцуулахад 14.3…


