-
Парламент спикерээ МАН-аар томилуулахгүй, өөрсдөө сонгох боломжтой

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг нэлээдгүй хугацаанд чиглүүлж мэдэхээр боллоо. Аль нэг намын даргаар парламентыг удирдуулахгүй гэж гүрийсээр Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас ховхолж, Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулж дөнгөсөн АН-ын бүлэг одоо УИХ-ын дарга болгох хүнээ 64 гишүүний гарын үсэгтэйгээр чуулганд оруулж ирэхийг шаардаж эхэллээ. УИХ-ын даргыг 64 гишүүний саналаар эргүүлэн татдаг. Бас огцруулдаг. Тэгэхээр сонгохдоо…
-
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. Тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу “EPC+F” хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Тэгвэл “Нэгдүгээр тойрог зам”…
-
С.Бямбацогт: МАН-ын бүлгийн 68 гишүүний үл ойлголцлын асуудал байгаа

УИХ-ын даргад нэр дэвшээд буй С.Бямбацогт гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -УИХ-д 5 нам суудалтай байгаа. 5 намтай зөвшилцөж ойлголцох тал дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгаа. УИХ-д суудалтай бусад намтайгаа УИХ-ын бодлого шийдвэрийг, Засгийн газрын үйл ажиллагааны бодлого шийдвэрийг хийж хэрэгжүүлэхэд нь УИХ-аар хурдан шуурхай хууль тогтоолуудыг батлах нь тулгамдсан асуудал байна.…
-
С.Амарсайхан: “Ерөнхий сайдад нэр дэвш” гэж байсан. Би “Үгүй” гэсэн

УИХ-ын даргын өрсөлдөөнд С.Бямбацогт, С.Амарсайхан нар оролцож, МАН-ын УЗ хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхийн өмнө С.Амарсайхан нэрээ татсан тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар түрүүхэн сэтгүүлчдэд мэдээлсэн. Энэ талаар С.Амарсайханаас тодрууллаа. УИХ-ын гишүүн С.Амарсайхан: -Та яагаад УИХ-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсан юм бэ? -Би нэр дэвшээгүй учраас ямар юмных нь нэр татах вэ дээ. МАН-ын…






