-
Бусдын аяганд 1 сая төгрөг хийж хахуулдах үйлдэл гаргасан этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн 2502000000493 дугаартай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Иргэн Д нь 2025 оны 11 дүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн…
-
Аюулгүйн нөөцийн өвсийг 5000-аар зарж байна

Дархан-Уул аймгийн аюулгүйн нөөцөд 2023, 2024 онд бүрдүүлсэн өвсийг Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын дундуур малчдад үнэ төлбөргүй олгожээ. Өнөөдрөөс /2026.04.01/ тус комисс Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын дагуу бэлтгэсэн 100 тонн буюу 5000 боодол өвснөөс 4000 боодлыг нь зарж эхэллээ. 1 боодол өвсийг 5000 төгрөгөөр малчдад худалдаж байна.
-
УИХ-ын дарга, сайд нар өнөөдөр тодорно

УИХ-ын даргаа хэнээр тавихаа МАН шийдэж чадахгүй байгаагаас Н.Учралын ЗГ-ын сайд нар тодорхой болохгүй байна. Парламентын спикерээр ажиллахаар горилж буй 3 хүний 1 нь уг албан тушаалд очиж, нөгөө 2 нь сайд болно. Тэдний хэн нь спикер болохоос хамаарч, нөгөөдүүлд нь аль сайдын суудлыг өгөхөө шийдэх юм. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, спикер болон…
-
Д.Амарбаясгалан үнэд орох цагаар

Төрийн ордон өчигдөр нанчилдаан, хэрүүл, маргаантай өнжлөө. Түмэн олонд нэг талаасаа үзүүштэй, нөгөө талаасаа жигшүүртэй байлаа. Бүтэн жил бие биеэ муухай харж явсан МАН-ын бүлгийн гишүүдийн тэвчээрийн утас тасарч эхлэв. Тэр утас тасарсан нь Д.Амарбаясгалантай холбоотой. Саяхан л АТГ-т шалгуулж, аавынх руу ачигдаж мэдэхээр болоод байсан тэр эдүгээ үнэд орлоо. Д.Амарбаясгалан, А.Амундра, Х.Булгантуяа, Н.Тавинбэх нарыг…
-
АН-ын бүлгийн даргыг солих асуудал Н.Учралын засгийн газартай хамаагүй

Ерөнхий сайд Н.Учрал танхимаа байгуулж чадахгүй саатах зуур засгийн газарт хамтрах намуудын дунд янз бүрийн талцал хуваагдал яригдаж эхлээд байна. Хардлагын хамгийн эхэнд сөрөг хүчин буюу парламентад 42 суудалтай Ардчилсан нам өртөж буй. Ардчилсан намын 42 гишүүний тал нь Н.Учралын засгийн газарт багтахын тулд бүлгийн даргаа огцруулж шинэ засгийн газраас 4 сайдын суудал авна гэсэн…





