-
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана

Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хороонд хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын…
-
Өсвөр үеийн эрэгтэй тамирчид лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

ОХУ-н Сочи хотод 12 дугаар сарын 06-19-нд Орос улсын шилдэг 24 баг, шилигдэн оролцох дэлхийн 8 баг нийт 32 баг “Өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн”-д өрсөлдөх ба Монгол улсын өсвөр үеийн эрэгтэй шигшээ баг энэхүү тэмцээнд урилгаар оролцож байна. Тэмцээн тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулна. Урилгаар: Солонгос, Франц, Куба, Монгол, Грек, Бразил, Словени, АНУ…
-
Өмнөговь аймаг үнэт цаас гаргахаар боллоо

Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хурал өчигдөр болж, орон нутгийн үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчдийн 78,8 хувийн саналаар ДЦС барих төслийг санхүүжүүлэхээр орон нутгийн үнэт цаас гаргахыг дэмжсэн тогтоол баталлаа. 2026 онд тус аймаг бонд гаргаж, Даланзадгад суманд дулаан, цахилгаан хосолсон 50 МВт-ын станц барьж эхлэн, 2028 онд дуусгахаар төлөвлөж байна.
-
Дархан хуучин цэнгэлдэхээ 600 гаруй сая төгрөгөөр засна

Дархан-Уул аймгийн төсөв 2026 онд 3 дахин буурч, нийт 81.7 тэрбум төгрөгөөр тус аймгийн ИТХ төсвөө баталлаа. Төрийн албан хаагчдыг цомхотгохгүй, орон нутгийн нэмэгдэл цалинг ирэх жил үргэлжлүүлэн олгоно. Тус аймгийн төвийн гэр хороолол дунд орших хуучин цэнгэлдэхийг засаж тохижуулахаар 600 гаруй сая төгрөгийн төсөв баталсан байна. Уг цэнгэлдэхэд дарханчууд наадмаа хийдэг байв. Үүнийг засаж,…






