time.mn

Illustration of a bird flying.
  • Шатахууны агуулах барихад зориулан, зээл олгохоор боллоо

    Шатахууны агуулах барихад зориулан, зээл олгохоор боллоо

    Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улсын хэмжээнд шатахуун нөөцлөх агуулах хүрэлцэхгүй байгаа юм. Агуулахын багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлж, дахин 30 хоног хэрэглэх шатахуун нөөцөлдөг болох хэрэгтэй байна. Тиймээс агуулах барихад зориулан, газрын тосны компаниудад хөнгөлөлттэй зээл олгохоор…

    October 22, 2025
  • Энхийг сахиулагчдад олгох томилолтын мөнгийг нэмлээ

    Энхийг сахиулагчдад олгох томилолтын мөнгийг нэмлээ

    Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн  бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, нөхөн төлбөрийн үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлнэ. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд анхны цэргийн багийг…

    October 22, 2025
  • Эрчим хүчний гудамжны уулзварыг аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ

    Эрчим хүчний гудамжны уулзварыг аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ

    Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд, жолооч…

    October 22, 2025
  • Эрх Чөлөөний Хөлөг Баатар

    Эрх Чөлөөний Хөлөг Баатар

    “Эрх чөлөөний зүрх сэтгэл дэлхий даяар тархаж байна” Аргентины ерөнхийлөгч Хавиэр Милэй Зурагт үзсэн ч, нийгмийн сүлжээнд холбогдсон ч соёл ир­гэншлийн зүтгүүр, капитализмын өлгий болсон Америкийн алдартай их сургуулиудад оюутнууд хийгээд хутгуурчид элдэв уриа хэлэн эмх замбараагүй байдал үүсгэн дайрч танхайраад, Өрнөд Европт нь цагаачид нутгийн иргэдийг алж талж, хүчир­хийлж дээрэлхсэн ч торгууль шийтгэл үл…

    October 22, 2025
  • “Өвс, тэжээл хямд зарна” гэх зараар залилагч олширчээ

    “Өвс, тэжээл хямд зарна” гэх зараар залилагч олширчээ

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулж, эрэлтэд тулгуурлан “Өвс, тэжээл зарна” хэмээн залилах болжээ. Олон нийтийн сүлжээнд “Өвс, тэжээл хямд зарна” гэх хуурамч зар олширч байгааг цадаагийн байгууллага мэдээллээ. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өвс, тэжээлээ бодитоор хүлээн авсны дараа төлбөрөө шилжүүлэх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.

    October 22, 2025
  • Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

    Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

    Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Дүүжин…

    October 22, 2025
  • Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

    Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

    Парламент энэ сарын 17-нд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн, тогтоолын төслийг баталсан. Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж,  тухайн гомдлыг хэлэлцэх гэж байна.  Ерөнхий сайдыг огцруулсан тухайн тогтоолын төсөлд Төрийн тэргүүн мөн…

    October 22, 2025
  • Дугааргүй машинаар замын хөдөлгөөнд оролцвол 25 мянган төгрөгөөр торгоно

    Дугааргүй машинаар  замын хөдөлгөөнд оролцвол 25 мянган төгрөгөөр торгоно

    Тээврийн цагдаагийн алба теле камерын ухаалаг систем ашиглан, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 25 нэгж буюу 25.000 төгрөгөөр торгоно.

    October 22, 2025
  • Цэцийн гишүүн О.Мөнхсайханыг хуралдаанаас гаргасангүй

    Цэцийн гишүүн О.Мөнхсайханыг хуралдаанаас гаргасангүй

    Ерөнхий сайдын үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаар нээлттэй хэлэлцэж эхэллээ. Их суудлын хуралдаан 7-9 гишүүнтэй. Энэ удаад их суудал бүрэн бүрэлдэхүүнээрээ эл маргааныг хянан хэлэлцэхээр тогтжээ. УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025.10.17-ны нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай…

    October 22, 2025
  • Хятадаас Евро-5 стандартын АИ-92 авахаар болов

    Хятадаас Евро-5 стандартын АИ-92 авахаар болов

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Минь Жуантай уулзаж тус улсаас импортлох Евро-5 стандартын АИ-92 автобензиний биет хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах талаар ярилцаж тохиролцлоо. АҮЭБЯ болон импортлогч ААН-ийн төлөөлөл Бээжин хотруу явж урьдчилан тохирсон нэмэлт гэрээ хэлцлүүдийг хийхээр ажиллаж байна.

    October 22, 2025
←Previous Page
1 … 339 340 341 342 343 … 2,176
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress