time.mn

Illustration of a bird flying.
  • Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар хоногт 308 хүүхэд үйлчлүүлжээ

    Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар хоногт 308 хүүхэд үйлчлүүлжээ

    Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт сүүлийн 7 хоногт нийт 2285 хүүхэд үйлчлүүлснээс 389 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 1896 хүүхдэд үзлэг хийн, гэрийн эмчилгээ зөвлөжээ. Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх хувийг 5-14 насныхан эзэлж байна. Хоногт 308 хүүхэд яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлжээ. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой. Үүнээс хүүхдийн эрчимт эмчилгээ болон хэвтэн…

    December 1, 2025
  • 1-р эгнээг автобусанд зориулан чөлөөлж байна

    1-р эгнээг автобусанд зориулан чөлөөлж байна

    Улаанбаатар хотын Офицеруудын ордоноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу…

    December 1, 2025
  • Өнөөдөр ХДХВ/ ДОХ-ын эсрэг өдөр

    Өнөөдөр ХДХВ/ ДОХ-ын эсрэг өдөр

    Өнөөдөр дэлхийн ХДХВ буюу ДОХ-ын халдвартай тэмцэх дэлхийн өдөр. Монгол Улсад анх 1992 онд дэлхийн 165 дахь ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэн бүртгэгдсэн түүх бий. Харин 2 дахь халдвар 1997 онд бүртгэгдсэн байдаг. Монгол Улсад Камерун улсын хоёр иргэн Монгол эмэгтэйчүүдэд халдвар тарааж байсан билээ. Одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-ын халдвартай 340 гаруй хүн бүртгэгдсэн байдгаас 70 орчим…

    December 1, 2025
  • Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

    Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үүрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагаас зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийг 2025.12.02-ны өдрийн…

    December 1, 2025
  • “Оюутолгой”-н сонсгол 12-р сарын 8-нд эхэлнэ

    “Оюутолгой”-н сонсгол 12-р сарын 8-нд эхэлнэ

    Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8-12-нд Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна. Сонсгол явуулах…

    December 1, 2025
  • Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголтой

    Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголтой

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 12 дугаар сарын 16-ны 10:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэд, сэтгүүлчдийг 12 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэнэ. Иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны…

    December 1, 2025
  • Зогсоолд тавьсан машин гулсаж унажээ

    Зогсоолд тавьсан машин гулсаж унажээ

    Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ойролцоох зам дагуух дэнж дээр тавьсан машин гулсаж, авто зам руу унасан осол гарчээ. Азаар машин дотор, зам дээр хүн байгаагүй аж. Жолооч нар тээврийн хэрэгслээ зогсоол дээр тавихдаа гар тоормосоо бүрэн татаж, аюулгүй байдлаа хангахыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.

    December 1, 2025
  • I-V ангийн 33 цахим сурах бичгийг ашиглаарай

    I-V ангийн 33  цахим сурах бичгийг ашиглаарай

    “E-SUR” платформ дахь I-V ангийн нийт 33 интерактив, цахим сурах бичгийг хаанаас ч, хэзээ ч шууд ашиглах боломжтойг Боловсролын ерөнхий газар мэдээллээ. 2024 оны 5 дугаар сард www.e-sur.edu.mn системийг хөгжүүлж, ерөнхий боловсролын I-V ангийн 33 сурах бичгийг бүрэн дижитал, интерактив хэлбэрт шилжүүлсэн байна. Бага ангийн 33 сурах бичгийг хөрвүүлж, нийт 15 мянга орчим интерактив дасгал,…

    December 1, 2025
  • Зөрчлийн хууль буруу хэрэглэсэн 7181 албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулжээ

    Зөрчлийн хууль буруу хэрэглэсэн 7181 албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулжээ

    Прокурорын байгууллага зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг 2025 оны эхний 10 сарын байдлаар 343 удаа шалгаж, 176 судалгаа хийж, 81 удаагийн танилцах ажиллагаа явуулж, нийт 12410 зөрчил илрүүлжээ. “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, албадлагын…

    December 1, 2025
  • Ажилласан масло дахин боловсруулах үйлдвэр шатжээ

    Ажилласан масло дахин боловсруулах үйлдвэр шатжээ

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр өчигдөр орой шатлаа. Энэ тухай дуудлага 18:59 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангид иржээ. Иргэн Э-ын эзэмшлийн 15х30 метрийн хэмжээтэй, ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга уг галд бүрэн шатсан байна.

    December 1, 2025
←Previous Page
1 … 352 353 354 355 356 … 2,297
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress