time.mn

Illustration of a bird flying.
  • Ажилласан масло дахин боловсруулах үйлдвэр шатжээ

    Ажилласан масло дахин боловсруулах үйлдвэр шатжээ

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр өчигдөр орой шатлаа. Энэ тухай дуудлага 18:59 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангид иржээ. Иргэн Э-ын эзэмшлийн 15х30 метрийн хэмжээтэй, ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга уг галд бүрэн шатсан байна.

    December 1, 2025
  • 240 хүүхэд шинэ сургуультай боллоо

    240 хүүхэд шинэ сургуультай боллоо

    Улсын төсвийн хөрөнгөөр Ховд аймгийн Манхан суманд 240 хүүхэд хичээллэх хүчин чадалтай сургуулийн барилга барьж дууслаа. Үүнийг 11 дүгээр сарын 25-нд Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисст шалгуулж, ашиглалтад хүлээлгэн өгөв. Барилгын зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК гаргаж, “Бүтээмж тауэр” ХХК барьжээ.

    December 1, 2025
  • Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Өвөрхангайн автобусны тасалбарын үнэ нэмэгджээ

    Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Өвөрхангайн автобусны тасалбарын үнэ нэмэгджээ

    Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Өвөрхангай чиглэлд нийтийн тээврийн автобусаар зорчигч тээвэрлэх үнэ нэмэгджээ. 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн доорх чиглэлийн автобусны тасалбар нэмэгдсэнийг Авто тээврийн үндэсний төв мэдээллээ. Үүнд:

    December 1, 2025
  • Бага ангиуд өнөөдрөөс танхимаар хичээллэхгүй

    Бага ангиуд өнөөдрөөс танхимаар хичээллэхгүй

    Ханиад, томууны тархалт эрчмтэй нэмэгдэж буйтай холбогдуулан, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх төр болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахимаар явуулахаар Боловсролын сайд шийдвэрлээд байна. Цахимаар хичээллэх ангиуд: • 1–5 дугаар ангийн хичээл 12 дугаар сарын 1-5-ныг дуустал, • 6–9 дүгээр ангийн хичээл 12…

    December 1, 2025
  • Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ

    Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ

    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллээр манай улсад төрийн болон орон нутгийн өмчийн 6614 байгууллага байна. Үүний 109 нь арилжааны зарчмаар өөрийгөө санхүүжүүлдэг. 6505 нь тэжээврүүд. 1.6% нь тэжээж, 98.4% нь тэжээдэг юм байна. Арай дэндүү байгаа биз. 2022 он хүртэл төрийн өмчит компаниудын дийлэнх нь алдагдал хүлээдэг, тэр нь байдаг л зүйл болсон байв.…

    December 1, 2025
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ

    “Фиучимино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд…

    December 1, 2025
  • Дэлгэрүүлэгч одтой, хөх луу өдөр

    Аргын тооллын 12 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Дэлгэрүүлэгч одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн…

    December 1, 2025
  • Могойг хүлэгч одтой, харагчин туулай өдөр

    Аргын тооллын 11 сарын 30, Адьяа гараг. Билгийн тооллын 10, Могойг хүлэгч одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал…

    November 30, 2025
  • “Богдхан уулын хишиг” барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүллээ

    “Богдхан уулын хишиг” барилдаанд  улсын заан С.Сүхбат түрүүллээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “Богдхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Залуу ноёд” групп, Зэвсэгт хүчний 034-р анги, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн,…

    November 29, 2025
  • Анхны эко орон сууц ашиглалтад орлоо

    Анхны эко орон сууц ашиглалтад орлоо

    Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр /2025.11.29/ Сонгинохайрхан дүүрэгт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов. Г.Занданшатар “Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн шийдэл бол орон сууцжуулалт. Тиймээс Засгийн газраас орон сууцжуулалтын тухай хууль болон үндэсний төлөвлөгөө боловсруулах, орон сууцжуулалтын банк байгуулахаар бэлтгэл ажлыг…

    November 29, 2025
←Previous Page
1 … 353 354 355 356 357 … 2,297
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress