-
Вакцин хийлгээгүй хүүхдүүд хувирсан вирүсээр хүнд өвчилж байна

“Томуугийн вакцинаа хийлгээрэй” хэмээн намраас хойш олон удаа сануулсаар байтал хэнэггүй царайлсаар томуугийн улиралтай золгов. Тэгсэн хэрнээ хүүхэд нь ханиад хүрсний бурууг өрөөлд тохох ээж, аав цөөнгүй харагдана. Нийслэлийн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт шөнийн 02:00 цагт хүүхдээ тэвэрсэн, ундууцсан аав, ээжүүд урт дараалал үүсгэжээ. Хүүхдүүдийн дийлэнх нь 38-39 хэмийн халуунтай байгаа тул халуунаа буулгах арга…
-
Зеленский энхийг сахиулах төлөвлөгөөний талаар АНУ-тай ойлголцож, Трамп Путинтай уулзалт товлохоор боллоо

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Трампийн хэрэгжүүлсэн энхийг сахиулах төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа АНУ-тай “Хоёр талаас харилцан ойлголцсон” гэдгээ мэдэгджээ. Харин Трамп туслахаараа дамжуулж Путинтай дараа 7 хоногт Мосвкад уулзах боломжтой эсэхийг нь асуулгажээ. Зеленский энэ талаар “АНУ болон ерөнхийлөгч Доналд Трамптай цаашид хамтран ажиллана гэж би найдаж байна. Бүх зүйл Америкаас шалтгаална, учир нь…
-
“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод…
-
16 настай 850 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63.137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө. Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг…
-
Төрийн далбаа мандуулах ёслол боллоо

Өнөөдөр монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр. “Төрийн ёслолын журам”-ын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулдаг уламжлалтай. Үүний дагуу Төрийн далбаа мандуулах ёслол төв талбайд болов. Төрийн далбааг орой нар шингэхээс өмнө буулгана. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд олон хоног үргэлжилбэл сүүлийн өдөр далбааг буулгадаг.
-
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 26-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул замд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн…




