-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо. “Улсын цол олгох…
-
Наймын даваанд улсын цолтой 3 бөх, аймгийн 1 арслан үлдлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 4 бөх тунан үлдлээ. Улсын цолтой 3 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын начин 1, аймгийн арслан 1 шалгаран үлдээд байна.
-
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө буюу 7-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Гэхдээ бусад нутгаар үүлэрхэг, цаг агаар тогтуун байх төлөвтэй байна. Улаанбаатар хотын хувьд үүлэрхэг. Маргааш 28 хэмийн халуун байх төлөвтэй байгааг мэдэгджээ.
-
Долоогийн даваанд улсын цолтой 5 бөх, аймгийн 3 арслан шөвгөрлөө

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 8 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 5 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын заан 2, улсын начин 1, аймгийн арслан 3 шалгаран үлдээд байна.
-
Зургаагийн даваанд улсын цолтой 11 бөх тунан үлдлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 16 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 11 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 3, улсын харцага 1, улсын начин 3 шалгаран үлдээд байна.
-
Тавын давааны тойм

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанд: Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Б.Чимэдванданг, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан А.Нармандахыг, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайг, Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржийг, Улсын…
-
Дааганы уралдаанд Ш.Мөнгөншагайн хурдан хээр даага түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст дааганы уралдаанд Төв аймгийн уяач Ш.Мөнгөншагай хурдан хээр даага түрүү магнайд орж ирж түмэн олноо баярлуулсан бол Дундговь аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хурдан хул халзан…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ…


