-
1579 ажилтныг 3.4 тэрбум төгрөгөөр урамшуулаад байна

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгожээ. Энэ хүрээнд “Тогтвортой ажлын байр” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Уг хөтөлбөрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгт тогтвортой ажилласны төлөө шагнал олгох журам” гаргасан аж. 2024 онд 1666 ажилтанд 3.8 тэрбум төгрөг, 2025 оны эхний 10 сард 1579 ажилтанд 3.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаа…
-
Ундны усан дахь ураны судалгаа Төрийн шагналд нэр дэвшлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Төрийн шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаа Төрийн шагналд анх удаа физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл нэр дэвшлээ. Дээрх шалгаруулалтын шаардлага журмын дагуу Гавьяат багш, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэг сэдэвт хамтын бүтээл өрсөлдөхөөр болсон байна. Тус бүтээлийг…
-
Алдарт зураач Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” 236.4 сая ам.доллароор зарагджээ

“Sotheby’s” дуудлага худалдааны үеэр Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” хэмээх уран зураг 236.4 сая ам.доллароор зарагджээ. Үүгээрээ Дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан хоёр дахь уран зураг болов. “Үнсэлт” зургаараа алдартай Австрийн зураач Густав Климт “Элизабет Ледерерийн хөрөг” нэртэй, 1.82 метр өндөртэй тус зургийг 1914-1916 онд зуржээ. Дуудлага худалдаа эхлэхээс өмнө шинжээчид тус зургийг 150 сая ам.доллар хүрнэ гэж…
-
“Physical: Asia”-ийн тамирчдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзжээ

Алдарт “Нэтфликс” компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох “Physical Asia” шоунд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, дэд байрт шалгарсан. Монгол хүний сүр хүчийг дэлхий дахинд сурталчилж, “Нэтфликс”-ийн шоунд амжилттай оролцсон Дайчид багийн гишүүдийг өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзжээ. Уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болсон тул…
-
Хаягдал усны даланг сэтэлж Орхон голыг бохирдуулжээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдээс уул уурхайн олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж Орхон голыг бохирдуулж байна гэх гомдол Архангай аймгийн Аймгийн Засаг даргад энэ сарын 9-нд иржээ. Мэдээллийн дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/03 дугаартай удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон чулуут голын сав газрын захиргаа хамтран хяналт шалгалтын…
-
Японд гал түймэр дэгдэж, 170 айл шатжээ

Японы баруун өмнөд хэсгийн Ойта мужид өчигдөр буюу 11-р сарын 18-нд түймэр дэгдсэний улмаас 170 айл шатаж, 1 хүн сураггүй алга болжээ. Оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Ойта бол Кюшу арлын өмнөд хэсэгт байрладаг муж юм. Түймэр мягмар гаргийн орой Ойта хотын загас агнуурын газрын ойролцоогоос эхэлж, ойд тархжээ. Уг түймрийг унтраахын тулд…
-
Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг Ерөнхий сайд онцлоод энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая…
-
Шолойн дөрвөн үеийн 12 мянган хүний нэрийг 5.8 метрийн голчтой даавуун дээр, дугуй хэлбэрт багтаан бичжээ

Монгол Улсын Үндэсний номын санд өнөөдөр “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон “Чингис хаан судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан”-гийн нээлт боллоо. Түүнчлэн гэрийн үеийн бичмэлийн болон Чингис хаанд холбогдох сурвалж бичиг, ном хэвлэлийн үзэсгэлэнг нээлтэд зориулан давхар дэлгэн толилуулав. Гэрийн…
-
“Physical Asia” шоунд Солонгос булхайцаж ялсан хэмээн Х даяар ам муутай байна

Монголчууд ч гэлтгүй, Дэлхий даяар хүмүүс “Physical Asia” шоунд Солонгос булхайцаж ялсан хэмээн ам муутай байна. Тэгвэл бид “Physical Asia” шоуны талаар Twitter буюу X платформ дээр гадаадын иргэдийн бичсэн сэтгэгдлийн заримыг нь орчуулан хүргэлээ. “Physical Asia” шоу эхэндээ маш өрсөлдөөнтэй, үзүүштэй байсан бол сүүлдээ үр дүн нь хэтэрхий ойлгомжтой, сэтгэл шархлам болж хувирлаа. Оролцсон…

