-
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25 мянгаар торгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.
-
Хоёрдугаар тойрог зам хотын зүүн, баруун захыг хотын төвөөр дайруулахгүй холбоно

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Хоёрдугаар тойрог зам”-ыг барина. Хоёрдугаар тойрог зам нь хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох бөгөөд төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна. ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын хүн ам зүй…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтлаа. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын…
-
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэдийн эхлэлээ тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсад анх удаа бүтээн босгож байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон талын ач холбогдолтой энэхүү томоохон төслийг удирдан хэрэгжүүлэгч…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа

Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд…
-
Том Круз анх удаа Оскарын шагнал авлаа

Кино урлагийн салбар болон орлон тоглогчдын төлөө гаргасан хөдөлмөр, нөлөөг нь үнэлж Кино урлаг, шинжлэх ухааны академиас Том Крузад Оскарын хүндэтгэлийн шагнал гардууллаа. Том Круз анх 1981 онд “Endless Love” киноны туслах дүрд тоглож, кино урлагийн салбарт орж ирж байв. Өдгөө 63 настай тэрээр 45 жилийн карьертаа анх удаа Оскар гардан авчээ. Оскарын шагнал хүртсэн…




