-
4 чингэлэг бараа шалгалгүйгээр хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийг 3 сая төгрөгөөр торгов

Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Наранбаяр Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулийг зөрчиж, албаны үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Б, Х гэх 2 компанийн 2022.09.20-нд мэдүүлсэн 4 чингэлэг ачаа бараанд хяналт шалгалт хийлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Тэдгээр компани гаалийн татварт 50 сая төгрөг төлөх ёстой байсан ч Н.Наранбаяр төлүүлэхгүйгээр явуулжээ. Үүнийг…
-
Монголбанкны данхар бүтцийг цомхотгох чиглэл өглөө

УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзаж байна. Төв банкинд хийх хяналт, шалгалт хийх гэж байгаатай холбоотойгоор дээрх уулзалт болж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үеэр УИХ-ын дарга Хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, цомхон бүтцээр ажиллах, чиг үүргийн давхардал болон төрийн байгууллагуудын уялдааг хангахтай холбоотой асуудлаар ярилцаж байгаа юм. Уулзалтын үеэр Монголбанкны…
-
Ерөнхий сайд Давос явжээ

Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 1 дүгээр сарын 19-23-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотод “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор болж байна. Уг уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна. “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн…
-
6 хүүхэд сургуульд хүргэхээр явж байсан машин цасанд суун, эвдэрчээ

Завхан аймгийн Отгон сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой суудлын машин Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн Хүйтэнгийн дөрөлж гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ цасанд сууж, эвдэрчээ. Уг дуудлагыг аврагчид 2026.01.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн…
-
61, 62 настай 2 малчин төөрчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Бунхныцагаан-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э 2026.01.18-ны өдрийн 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болжээ. Уг дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,…





