-
Б.Батбаатарын улс төрийн шат Нара парламентын дархлааг унагах зэвсэг болов уу?

Улс төрд нэг донтсон хүн эргээд гардаггүй, шунан дурладгийн тод жишээ болсон Батын Батбаатарыг парламентад эргэн ирүүлсэн гол хөзөр Нара байв. 2004-2008 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш бүтэн 16 жил сонгогчдоос дэмжлэг авч чадаагүй байсан тэрээр ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болохын тулд Нараг ашигласан гэхэд хатуудахгүй. ИЗНН хэдийгээр саналын хуудасны 3 дугаарт эрэмбэлэгддэг…
-
”Түүний буруу”-г орос хэлээр тоглолоо

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг Улаанбаатарт урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байна. “Түүний буруу” жүжгийг өчигдөр Монголд байгаа орос үзэгчдэд /2026.03.04/ зориулан орос хэлээр анх толилуулав. Өнөөдөр…
-
Э.Бат-Амгалангийн цаана У.Отгонбаяр, түүний цаана… бий

“Чаддаг юм бол хурлаа хуралдуулаад л, аваач дээ. Өөрийгөө ил хэлсэн л дээ. “Би дарга болмоор байна” гээд. Манай нам чинь дүрэм журамтай. Чадахгүйдээ ингэмээр байна, тэгмээр байна гээд анкет барьж, дарга нарын үүд сахиж суугаад хэрэггүй ш дээ” хэмээн ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өчигдөр шулуухан хэллээ. Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх…
-
Нас барсан хүүгээ бүртгэлээс хасуулалгүй, 5 жил хүүхдийн мөнгө авчээ

Нийслэлийн иргэн Б.А 2016.06.03-нд ОХУ-ын Кызиль хотод хүү Б-гээ төрүүлжээ. Уг хүү нь 2016.07.14-нд Увс аймгийн төвд нас барсан аж. Б.А нас барсан хүүгээ улсын бүртгэлд нас барсан хэмээн бүртгүүлж, Монгол Улсын иргэний бүртгэлээс хасуулах ёстой байсан ч иргэний үүргээ биелүүлэлгүй, 2019.07.14-2024.08.20 хүртэл бодит байдлыг нууж, төрөөс олгодог хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авчээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй…
-
Албан томилолтын материал хуурамчаар үйлдэж,12 сая төгрөг аван, гадаадаар аялжээ

Дундговь аймгийн нийтийн албан тушаалтан Ц.Эрдэнэсүрэн Эрдэнэдалай суманд хог зөөх машин нийлүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, 2018.04.23-нд 44,9 сая төгрөгийн үнэ бүхий автомашин нийлүүлэх, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Д” ХХК-д өгчээ. Мөн Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай…
-
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ

Засгийн газрын 2026 онд эргэн төлөх нөхцөлтэй Номад бонд, 2028 онд эргэн төлөх нөхцөлтэй Сенчири-2 бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, Засгийн газраас “Сенчири-5” бондыг 2026 оны 03-р сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн…
-
Улсын төсвөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг гуравдугаар сарын 15-наас өмнө шалгаруулна

Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн зарлаж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор…
-
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулгадаа дурдлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн…


